Кенийн парламентын гишүүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Кенийн парламентын гишүүнийг баривчилжээ

Кенийн парламентын гишүүнийг баривчилжээ

Кени улсын парламентын гишүүн Рашид Кассимыг эмэгтэй хамтрагчдаа гар хүрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэгт буруутган баривчилсан талаар тус улсын Цагдаагийн газрын Мөрдөн байцаах хэлтсээс мэдээлжээ.

Олон нийтийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэг дээрээс харахад, Фатума Геди Пүрэв гаригийн өглөө Найроби дахь парламентын ордноос гарч яваад Кассимтэй таарсан байна. Энэ үеэр парламентын гишүүн хамтрагчаа сонгогчдод нь мөнгө хуваарилсангүй хэмээн загнаж, түүнийг түлхжээ.

Геди бүсгүй нөхцөл байдлыг тайлбарласны дараа Рашид Кассим түүнийг “тэнэг” хэмээн хэлээд, ам болон эрүүн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон байна. Фатума Геди “Тэр намайг дахин цохисон. Би “шок”-нд орсон” хэмээн хэлжээ.

Кенийн парламентын гишүүн Сабина Чега нь Махана мужийн эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд дээрх “халдлага”-ын гэрч болохоо мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт CNN-д өгсөн ярилцлагадаа "Ноён Рашид өөрийн тойрогтоо зориулж мөнгө хуваарилсангүй гэж гомдоллосон. Улмаар Фатума Гедиг нэг биш удаа цохисон” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж