Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар дэгээр хэлэлцэх вэ | News.MN

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар дэгээр хэлэлцэх вэ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар дэгээр хэлэлцэх вэ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар дэгээр хэлэлцэх вэ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ өнгөрөгч Баасан гаригаас хэлэлцэж эхэлсэн. Маргааш чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.  Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг  дараах дэгийг баримталж хэлэлцэх юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн НЭГ ДЭХ хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 12 дугаар зүйл дэх зохицуулалтаар явна.

Тодруулбал,

12.1.Улсын Их Хурлын чуулган төслийг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ дор дурдсан дэс дараалал, журмыг баримтална:

12.1.1.хууль санаачлагчийн илтгэлийг сонсох;

12.1.2.илтгэлтэй холбогдуулж асуулт, хариулт явуулах;

12.1.3.Байнгын хорооны санал, дүгнэлт сонсох;

12.1.4.нам, эвслийн бүлэг төслийн үзэл баримтлалын талаар намынхаа бодлого, байр суурийг илэрхийлж болно;

12.1.5.өөрөө хүсэлт тавьсан бол Ерөнхийлөгч үг хэлэх;

12.1.6.Үндсэн хуулийн цэц санал ирүүлсэн бол түүнийг сонсох;

12.1.7.Засгийн газрын саналыг сонсох;

12.1.8.Улсын Их Хурлын гишүүн үг хэлж, санал гаргах;

12.1.9.Улсын Их Хурлын дарга иргэд, олон нийтийн зүгээс ирүүлсэн шүүмж, мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгож болно;

12.1.10.төслийг цаашид хэлэлцэх эсэх талаар “зөвшөөрнө”, “татгалзана” гэсэн томъёоллоор санал хураах.

12.2.Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2019-06-17 202.9.42.211

Бямбасүрэнгуай чинь МУын ерѳнхий сайд байсан эх орноо гэсэн үзэл бодолтой хүншүүдээ….ҮХ ѳррчлѳх нь тун буруудаа……

Avatar

ЗОЧИН 2019-06-17 202.9.42.211

Бямбасүрэнгуай зѳвшѳѳрѳѳгүй байсаншүүдэээ..Гадны захиалгаар ѳѳрчлѳхнээ гээд хэлээд байхад яагаад ѳѳрчлѳх боловоооо…..???????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж