Хонгконгийн 2 сая жагсагч түргэний машинд зам тавьж өгөв

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Хонгконгийн 2 сая жагсагч түргэний машинд зам тавьж өгөв

Хонгконгийн 2 сая жагсагч түргэний машинд зам тавьж өгөв

БНХАУ-ын тусгай захиргааны хоёр мужийн нэг Хонгконгод эх газрын Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн жагсаал цуглаан долоо хоног үргэлжилж байна. Хонгконгчуудын зүгээс Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг баталчихвал тус улсын эрх баригчид дураараа аашилж, өөрсдийг нь эсэргүүцсэн хэн бүхнийг яллах боломж бий болно гэсэн айдастай байгаа бөгөөд  хэдэн арван мянган иргэн  эсэргүүцлийн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү жагсаал цуглаан улам өргөжин тэлж, сүүлийн 30 жилд болоогүй олон хүнийг хамарч байна. Өчигдрийн /2019.06.16/ байдлаар Хонгконгийн төв хэсэгт ойролцоогоор хоёр сая хүн оролцсон гэсэн тооцоо байгаа юм. Тэд  түргэн тусламжийн машинд дуулгавартайгаар зам тавьж өгч буй бичлэг цахим сүлжээнд маш олон хүний анхаарлыг татжээ.

Тодруулбал, Хонгконгийн төв хэсэгт орших  Засгийн газрын ордны хажуугийн Харкортын замыг мянга мянган жагсагч бүрхэн эсэргүүцлээ илэрхийлж байхад түргэн тусламжийн хоёр машин дохиогоо дуугарган орж ирсэн байна. Энэ үед жагсагчид хоёр тийшээ болж түргэний машинд зам тавьж өгчээ. Энэхүү сайхан үйл явдлыг хүмүүс гар утсан дээрээ бичин авч цахим сүлжээнд нийтэлсэн бөгөөд бичлэгийг харсан хүн бүр тэнд байсан хүмүүсийн ухамсар, ёс зүйг сайшаан магтсан байна.

Эх сурвалж: mothership.sg

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж