МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байр сууриа нэгтгэнэ | News.MN

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байр сууриа нэгтгэнэ

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байр сууриа нэгтгэнэ

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байр сууриа нэгтгэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товложээ. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа нэгтгэх юм байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн Баасан гаригт хэлэлцэх эсэхийг нь хэлэлцсэн бөгөөд гишүүд асуулт, тодруулга авснаар өндөрлүүлсэн юм. Энэ үеэр зарим гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслийг дэмжиж гарын үсэг зурсан ч дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, байр сууриа нэгтгэх юм байна.

Харин Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдахгүй. Тус зөвлөлийн гишүүд орон нутагт ажиллаж байгаа юм байна.

Сануулахад, Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хууль зөрчиж хэлэлцэж байгаа учраас хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baba 2019-06-17 202.21.127.170

Зарчмын хувьд дэмжиж байгаа боловч хуралд суухгүй гэдэг нь буруу байна. Зарчмын хувьд зөвшөөрч байгаа бол хуралдаа суух хэрэгтэй. Ямар шантааж хийх гээд хуралд суухгүй байгаан бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж