УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товложээ. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа нэгтгэх юм байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн Баасан гаригт хэлэлцэх эсэхийг нь хэлэлцсэн бөгөөд гишүүд асуулт, тодруулга авснаар өндөрлүүлсэн юм. Энэ үеэр зарим гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжиж гарын үсэг зурсан ч дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, байр сууриа нэгтгэх юм байна.
Харин Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдахгүй. Тус зөвлөлийн гишүүд орон нутагт ажиллаж байгаа юм байна.
Сануулахад, Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хууль зөрчиж хэлэлцэж байгаа учраас хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Ш.ОЧ