Бид бүтээгдэхүүнийхээ орц найрлагын чанар, бүрэн бүтэн байдлыг хангахад анхаардаг. Тиймээс ч “Seed to Feed” буюу ургамлын үрээс бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатыг компанийнхаа бүрэн хяналтанд байлгах санаачилгыг гаргасан. Уг санаачлагынхаа хүрээнд алоэ ургамлын ундааныхаа түүхий эд болох зуун наст буюу алоэ ургамлыг Мексик, ургамлын гаралтай цайны түүхий эд болон бусад зарим ургамлуудаа ургуулахад Хятадын фермерүүдтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүний ашиг тус, аюулгүй байдал, байгалийн цэвэр чанар, хувиршгүй тогтвортой байдалд онцгой анхаарал хандуулж байна. Тийм ч учраас 2010 оноос эхлэн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн байгууламж барихад зориулж 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоогийн байдлаар ургамлын үрээс шим тэжээлийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад 30 гаруй анагаах ухааны доктор, 300 гаруй шинжлэх ухааны зэрэг, цолтой мэргэжилтэн ажиллахын зэрэгцээ үйлдвэрлэлийн явц нийт 14 алхмаас бүрдэж байна.
Тухайлбал, 2012 онд манай компани Хятад дахь “Чангша” ургамал үрсэлгээний байгууламжийг нээснээр шим тэжээлийн бүтээгдэхүүний орц, найрлагыг төрөлжүүлж, шат дамжлагыг бүрэн хянах боломж бүрдсэн юм. “Чангша” ургамал үрсэлгээний байгууламж сар бүр 83 мянган килограмм түүхий эд үйлдвэрлэж байна. Энэ хэмжээний түүхий эдийг шим тэжээлийн бүтээгдэхүүний орц найрлагад оруулахад уйгагүй ажилласаар байгаа билээ.
“Үрээс Хүнс Хүртэлх” хөтөлбөр нь чанартай шим тэжээлтэй бүтээгдэхүүн гаргах зорилготой
Herbalife-ын бүтээгдэхүүнийг чамбай мэргэжилтнүүдийн хяналтан дор чанартай, эрүүл, аюулгүй шат дамжлагаар үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн тоноглогдсон үйлдвэрүүдэд үйлдвэрлэдэг бөгөөд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл нь дэлхийн хамгийн өндөр стандартыг мөрдөж чанарын хяналт тавьдаг.
Herbalife-ын бүтээгдэхүүн бүрийг хоол тэжээлийн орчин үеийн хамгийн дэвшилтэт судалгаа, шинжилгээнд оруулдаг юм. Эрдэм шинжилгээний салбар салбартаа манлайлагч олон улсын түвшний Herbalife-ын судлаач, шинжээчид бүтээгдэхүүнийг гаргах, сорьцийн шинжилгээ авах зэрэг ажлыг хариуцдаг.
Чанарын туршилт гэж юу вэ? Компанид ургамлын дээж, ямар нэгэн орц найрлага танилцуулахын өмнө бид бүх түүхий эдийг шинж чанар, цэвэршилт, хүнд металлын хольц, микробиологийн үйл ажиллагаанд байнга туршдаг гэсэн үг. Манай чанарын туршилт үйлдвэрлэлийн бүхий л дамжлагын турш үргэлжилдэг бөгөөд хольц бүрийн дараа бүтээгдэхүүний дээжээс тест хийж, шалгадаг. Үүний дараа хаяг, шошгоны тайлбар, танилцуулгад ч дахин шалгалт хийж, хянадаг. Жишээлбэл, Herbalife® Формула-1 коктейлийг үйлдвэрлэх явцад нийт 380 сорил, Herbalife® Формула-2 Мультивитамины комплекс хийх бүртээ 470 сорил, ургамлын гаралтай цай бэлтгэхдээ 120 удаагийн туршилтыг явуулдаг. Манай бүтээгдэхүүний хяналт "Зах зээлийн дараах тандалтын хөтөлбөр" хэмээн нэрлэгддэг тусгай үйл ажиллагаагаар зохицуулагдана.
Үр тарианаас шим тэжээллэг бүтээгдэхүүн гаргах үйл явц болон бүтээгдэхүүнээрээ бид ирээдүйд тэргүүлэх чиглэлийн шим тэжээлийн компани байхын тулд ажиллаж байна. Иймээс онцгой чанараа тогтвортой хадгалж, хангах суурийг тавьж эхэлсэн. Бид гайхалтай олон давуу талыг бий болгосоор байна.
Холбоотой мэдээ