ОХУ: Олон хүүхэдтэй гэр бүлийн 51 хувь ядуу байна | News.MN

ОХУ: Олон хүүхэдтэй гэр бүлийн 51 хувь ядуу байна

ОХУ: Олон хүүхэдтэй гэр бүлийн 51 хувь ядуу байна

ОХУ: Олон хүүхэдтэй гэр бүлийн 51 хувь ядуу байна

Олон хүүхэдтэй өрхийн 51 хувь нь ядуу гэсэн ангилалд хамаарч байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова мэдэгдлээ.

ОХУ-ын Засгийн газраас төрөлтийг дэмжих бодлого явуулж байгаа ч зарим нэг бүс нутагт олон хүүхэдтэй гэр бүл орлогын ядууралд өртөж байгаа юм. Ялангуяа орон сууцны ипотекийн зээлтэй олон хүүхэдтэй өрхүүдэд илүү хүнд байгаад анхаарал хандуулах шаардлагай хэмээн Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн хавар мэдэгдсэн. Ипотекийн зээлтэй олон хүүхэдтэй өрхүүдэд зээлийн өрөө төлөхөд зориулан 450 мянган рублийн тэтгэмж олгох хууль эрх орчныг бүрдүүлж өгөхийг Төрийн Думаас өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд хүссэн.

Дмитрий Медведевийн хэлснээр хүүхэд асарсны тэтгэмжийг 2020 оноос нэмэхээр төлөвлөж байгаа нь олон хүүхэдтэй өрхүүдэд багагүй дэм болох ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-06-17 64.119.18.78

ОХУ-ын хүн амын тоо нутаг дэвсгэртэй нь харьцуулбал үнэхээр цөөн. АНу бараг 350 сая ЕХ 500 сая гээд бод доо. Яаж тэдэнтэй өрсөлдөж нутаг дэвсгэрээ одоогийнхоор авч үлдэх вэ. Дахиад ТУХН-ийг СССР шиг болгох. Алтан ордныхон гэвэл одоогийн монгол казах,киргиз, татар, башкир, якут, хакас дагестан гээд ястнууд дээр нь цагаан оросууд гэх белорусууд ОХУ-ыг яг өөрийн орон шигээ дэмжиж байна. Гэтэл славчууд украйн серб черногор словак полякуудыг оруулаад англи-саксууд шиг эвтэй байжчадаж байгаа юу.

Avatar

Уншигч 2019-06-17 202.131.225.227

Оросууд дайн, зэвсэглэлээр хөөцөлдөхөө болиогүй цагт ард иргэдийнх нь амьдрал дээшлэхгүй дээ.

Avatar

зочин 2019-06-17 49.0.218.121

монголчууд дайн, зэвсэглэлээр хөөцөлдөөгүй хэрнээ ард иргэдийнх нь амьдрал дээшлэхгүй л байна ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж