Олон хүүхэдтэй өрхийн 51 хувь нь ядуу гэсэн ангилалд хамаарч байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова мэдэгдлээ.
ОХУ-ын Засгийн газраас төрөлтийг дэмжих бодлого явуулж байгаа ч зарим нэг бүс нутагт олон хүүхэдтэй гэр бүл орлогын ядууралд өртөж байгаа юм. Ялангуяа орон сууцны ипотекийн зээлтэй олон хүүхэдтэй өрхүүдэд илүү хүнд байгаад анхаарал хандуулах шаардлагай хэмээн Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн хавар мэдэгдсэн. Ипотекийн зээлтэй олон хүүхэдтэй өрхүүдэд зээлийн өрөө төлөхөд зориулан 450 мянган рублийн тэтгэмж олгох хууль эрх орчныг бүрдүүлж өгөхийг Төрийн Думаас өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд хүссэн.
Дмитрий Медведевийн хэлснээр хүүхэд асарсны тэтгэмжийг 2020 оноос нэмэхээр төлөвлөж байгаа нь олон хүүхэдтэй өрхүүдэд багагүй дэм болох ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ