ОХУ-ын валютын нөөц 500 тэрбум ам.доллар давлаа | News.MN

ОХУ-ын валютын нөөц 500 тэрбум ам.доллар давлаа

ОХУ-ын валютын нөөц 500 тэрбум ам.доллар давлаа

ОХУ-ын валютын нөөц 500 тэрбум ам.доллар давлаа

ОХУ-ын валютын нөөц энэ оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 7-ны хооронд 1,5 хувиар нэмэгдэж 502,7 тэрбум ам.доллар хүрлээ хэмээн ОХУ-ын Төв банкны тайланд дурджээ.

Энэ 2014 оны нэгдүгээр сараас хойш анх удаа 500 тэрбум давсан явдал болж байна. Ердөө нэг долоо хоногийн дотор 7,5 тэрбум ам.доллараар нэмэгдсэнийг Төв банк онцолж байна.

ОХУ-ын Төв банк сүүлийн жилүүдэд валютын нөөцөө 500 тэрбум ам.доллар хүргэх зорилт тавин ажилласан. Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина энэ оны тавдугаар сарын сүүлээр хэлсэн үгэндээ “энэ зорилтод хүрэх нь Оросын эдийн засагт чухал ач холбогдолтой, гаднаас ирэх сөрөг нөлөөллөөс хамгаалах нөхцөл болно” хэмээн онцолсон.

Өнгөрсөн 2018 онд ОХУ-ын валютын нөөц 8,3 хувь нэмэгдэж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 468,5 тэрбум ам.доллар байсан юм.

Үүнээс өмнө 2008 оны наймдугаар сард ОХУ-ын валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 598 тэрбум ам.доллар хүрч байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-*/ 2019-06-17 49.0.212.97

Худлаа, наадах чинь Хятадуудын суртал ухуулга, мороожен идэж байхдаа хоорондоо дэлхий даяр юу гэж худлаа аашхав гэдгээ тохиролццон зөнөг мунагууд

Avatar

Зочин 2019-06-17 66.181.180.194

Газрын тос,, байгалийн хий, тэгээд зэр з****г зарж амьдардаг. Кремлийн шавхрууг идэж баяжсан цөөхөн тэрбумтан олигархиудтай мөртлөө хүн амын талаас илүү нь үгээгүй ядуу Орос орон. 19-р зуунд соёл боловсролоороо гайхагдаж байсан Орос орон эдүгээ Америк, Европт технологийн хөгжлөөрөө хол хаягдаж эрдэмтэд мэргэд нь дүрвэж дайжаад алга болсон.АНУ-ын ДНБ 17 их наяд бол ОХУ-ынх дөнгөж 8 хувьтай нь тэнцэнэ. Тэрийгээ мэдэхгүй цөмийн пуужингаараа түрий барьж их гүрний дээрэнгүй үзэл гаргана

Avatar

Зочин 2019-06-17 202.131.245.243

Тэгээд тэр баян AHУc ах чинь яагаад туслахгүй байгаа юм бэ? Ядаж л ардчиллын баян бүрдийн гуйлгачин дүүгийнхээ бондын өрийг цайруулсан уу?

Avatar

зочин 2019-06-17 49.0.218.121

Газрын тос, байгалийн хийг газрын гүнээс гаргаж авах болон зэр з****г үйлдвэрлэхийн тулд өндөр техник технологи шаардагдана. АНУ-гийн сансарын нэсгэгчид одоо хүртэл техник технологийн хоцрогдолтой Оросын тусламжтайгаар сансарт хөөрч яваа. 90-оны сэтгэхүүгээс гарч аль болох хурдан хөгжихөө л бод.

Avatar

Монголын гавьяа ч бий 2019-06-17 122.201.22.77

500 тэрбум ам.долларт өсгөхөд Монгол улсын гавьяа ч бий Монгол улс бүслэлтэнд орсон оросын эрх ашгийн төлөө олон төслөө зогсоох эсвэл бууруулсаны нэг нь Монгол нүүрс .Үр дүнд Монголын гадаад өр 30 тэрбум долларт хүрлээ

Avatar

Зочин 2019-06-17 202.131.245.243

Тэгээд тэр AHУc ах чинь яагаад туслахгүй байгаа юм бэ? Ядаж л ардчиллын баян бүрдийн гуйлгачин дүүгийнхээ бондын өрийг цайруулсан уу?

Avatar

Зочин 2019-06-17 66.181.171.34

Ах нартайгаа аятайхан бай. Анусууд юу ч өгөхгүй. 30-хан сая доллар хоёр хөршид маань юу ч биш. Гэтэл ардчиллын 27 жилд Анусууд 20 сая доллар ч өгөөгүй гээд бод доо, ардчиллаар амьсгалдаг амьсгаанууд аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж