ОХУ-ын валютын нөөц 500 тэрбум ам.доллар давлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

ОХУ-ын валютын нөөц 500 тэрбум ам.доллар давлаа

ОХУ-ын валютын нөөц 500 тэрбум ам.доллар давлаа

ОХУ-ын валютын нөөц энэ оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 7-ны хооронд 1,5 хувиар нэмэгдэж 502,7 тэрбум ам.доллар хүрлээ хэмээн ОХУ-ын Төв банкны тайланд дурджээ.

Энэ 2014 оны нэгдүгээр сараас хойш анх удаа 500 тэрбум давсан явдал болж байна. Ердөө нэг долоо хоногийн дотор 7,5 тэрбум ам.доллараар нэмэгдсэнийг Төв банк онцолж байна.

ОХУ-ын Төв банк сүүлийн жилүүдэд валютын нөөцөө 500 тэрбум ам.доллар хүргэх зорилт тавин ажилласан. Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина энэ оны тавдугаар сарын сүүлээр хэлсэн үгэндээ “энэ зорилтод хүрэх нь Оросын эдийн засагт чухал ач холбогдолтой, гаднаас ирэх сөрөг нөлөөллөөс хамгаалах нөхцөл болно” хэмээн онцолсон.

Өнгөрсөн 2018 онд ОХУ-ын валютын нөөц 8,3 хувь нэмэгдэж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 468,5 тэрбум ам.доллар байсан юм.

Үүнээс өмнө 2008 оны наймдугаар сард ОХУ-ын валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 598 тэрбум ам.доллар хүрч байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж