Сэлбэ голын орчмоос эрэгтэй хүний цогцос олджээ | News.MN

Сэлбэ голын орчмоос эрэгтэй хүний цогцос олджээ

Сэлбэ голын орчмоос эрэгтэй хүний цогцос олджээ

Сэлбэ голын орчмоос эрэгтэй хүний цогцос олджээ

Амралтын өдрүүдэд орсон борооны улмаас гол мөрний түвшин нэмэгдэж Сэлбийн гол орчим үерлэжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбийн голд нэг хүн унаж амь эрсэдсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд Сэлбэ голд эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлага өчигдөр /2019.06.16/ Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж нэр хаяг тодорхойгүй / 50 орчим насны, эрэгтэй/ хүний цогцсыг цагдаагийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.

Мөн Нийслэлийн Багануур дүүргийн гуравдугаар хороо, Ахмадын амралтын газрын урд Хэрлэн голд Баянгол дүүргийн харьяат иргэн З-ийн жолоодож явсан хоёр зорчигчтой “Вранглер” загварын суудлын автомашин живж байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн найман алба хаагч, нэг автомашинтай 13.5 км замыг туулан 16:31 цагт очиж, иргэн З /26 настай, эрэгтэй/, Дорноговь аймгийн харьяат иргэн Ү /26 настай, эрэгтэй/, А /4 настай, эрэгтэй/ нарыг автомашины хамт аюулгүй газарт гаргасан ажээ. Иймээс гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж