Х.Хатанбаатарын охин “Гайхамшигт хүмүүс”-т уригджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Х.Хатанбаатарын охин “Гайхамшигт хүмүүс”-т уригджээ

Х.Хатанбаатарын охин “Гайхамшигт хүмүүс”-т уригджээ

Оюун ухааны академийг үүсгэн байгуулж, олон мянган шавьтай болсон Х.Хатанбаатарын бага охин Ивээл энэ жил дөрвөн настай. Х.Ивээл хоёр жилийн өмнө 90 гаруй улсын далбааг огт түгдрэлгүй зөв тааж олныг гайхшруулж байсан. Тэгвэл охин ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхамшигт хүмүүс”(“Amazing People”) шоу нэвтрүүлэгт уригдаж, тархины гайхамшигийг үзүүлэхээр болжээ. Бяцхан охины нэвтрүүлэг ирэх наймдугаар сард гарахаар болсон байна.

“Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер ихрүүд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар 2018 онд оролцож, оюун ухааны гайхамшигийг харуулж байсан билээ. Тэд 1200 ширхэг сарнайг таван минутад тогтоон өнгө өнгөөр нь алдаагүй нэрлэж байсан юм. Тэгвэл уг нэвтрүүлэгт Монгол Улсад оюун ухааны академийн захирал, оюуны спортын мастер Х.Хатанбаатарын дөрвөн настай охин уригджээ. Тэд нэвтрүүлэгт оролцож, монгол хүний оюуны гайхамшигийг үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Энэ жил дөрвөн настай Х.Ивээл охин өдгөө "Ивээлийн найзууд" цэцэрлэгт суралцагч болжээ.

Ч.ШАРХҮҮ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж