Технологид бага, бизнестээ их цаг зарцуулъя | News.MN

Технологид бага, бизнестээ их цаг зарцуулъя

Технологид бага, бизнестээ их цаг зарцуулъя

Технологид бага, бизнестээ их цаг зарцуулъя

“This is My Architecture”: Үүлэн технологи ашиглан 10 жилийн ажлыг товчилсон жишээ.

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ БОЛООД ӨНГӨРӨВ?

6-р сарын 8-ны өдөр Hub Innovation Center-д Монголын AWS хэрэглэгчдийн бүлгэмээс зохион байгуулж буй “This is My Architecture” нэртэй уулзалт болж, 120 гаруй мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцлоо. Гадаадын технологийн компаниуд өөрсдийн техникийн шийдлээ дэлгэн танилцуулах, цаашлаад эх кодоо хүртэл нээлттэй болгох нь жирийн үзэгдэл болсон бөгөөд Монголд уг соёл ийнхүү эхэлж байгаад инженерүүд туйлын их баяртай байна. Уулзалтын зорилго нь үүлэн технологид суурилсан үйлчилгээг хэрхэн үр дүнтэй ашиглах, мөн үүнийг ашигласнаар тухайн байгууллага мэдээллийн технологийн зардлаа хэрхэн бууруулах тухай туршлагаа хуваалцаж, нэгнээсээ суралцах явдал юм. “This is My Architecture” уулзалт нь жилд 2 удаа тогтмол зохион байгуулагдах бөгөөд цуврал уулзалтын анхны зочноор уг технологийг ашиглаж буй амжилттай жишээ, салбартаа тэргүүлж буй Shoppy.mn, UBCab компаниуд оролцсон юм. Сонирхуулахад AWS гэдэг нь Amazon Web Services гэдэг үгийн товчлол бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий дээрх хамгийн хүчирхэг үүлэн технологид суурилсан үйлчилгээнүүд бүхий цогц платформ билээ.

АНХНЫ ЗОЧИД ХЭН БАЙВ?

shoppy.mn бол сард 200.000 гаруй хэрэглэгч байнга зочилдог, 450.000 гаруй бүтээгдэхүүнтэй цахим дэлгүүрийг гурван жилийн хугацаанд үүсгэн хөгжүүлж, Монголын интернэт худалдааны салбарыг тэр чигт нь өөрчилж буй залуус бөгөөд AWS ашиглан өөрсдийн бизнесийн платформыг ямар ч хувийн сервергүй буюу үүлэн орчинд бүрэн байршуулсан анхны Монголд компани. Харин UBCab Монголд анх удаа гар утасны аппликейшнд суурилсан таксины үйлчилгээг нэвтрүүлж, Улаанбаатар хот даяар 500 жолоочид өдөр бүр 5,000 хүртэл дуудлага цацаж такси дуудлагаараа Монголдоо тэргүүлж байна.

Үйл ажиллагааны үеэр:

Илтгэлүүд:

Нацагдорж овогтой Гүндсамбуу – CTO & CO-FOUNDER / SHOPPY/

shoppy.mn системийг анхнаас нь AWS дээр суурилан хөгжүүлж эхэлснээр хөгжүүлэлтийн явцыг хурдасгахаас гадна технологидоо зарцуулдаг зардлыг хэрхэн бууруулж болох мөн DevOps аргачлалыг хэд хэдэн шатлалаар нэвтрүүлснээр хөгжүүлэлтийн багийнханд ямар давуу талыг үүсгэсэн талаар сонирхолтой байдлаар тайлбарлав. Системээ Front-end, Back-end болон AI (Artificial Intelligence) гэсэн 3 үндсэн давхаргад хувааж тухай бүрийг нь хэрхэн зохион байгуулсан тухай нэг бүрчлэн тайлбарлаж, өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм.

Батсайхан овогтой Эрдэм – ENGINEER & CO-FOUNDER / UB CAB/

– 2 жилийн турш хөгжүүлсэн системээ яагаад хувийн сервер дээр бус үүлэн орчинд шилжүүлэх болсон шалтгаан, тэр дундаа AWS ашигласнаар ямар давуу талуудыг бий болгосон мөн системээ шилжүүлэх явцад тулгарсан асуудлуудыг хэрхэн шийдсэн тухай бодит туршлагаасаа нээлттэй хуваалцлаа. Мөн UBCab системийн ерөнхий бүтэц, архитектурыг танилцуулж, сонгосон технологи бүрийн давуу болон сул талуудыг ярив.

Илтгэл бүрийн дараа хүрэлцэн ирсэн инженерүүдээс өөрсдийн сонирхсон асуултыг асууж харилцан уялдаатай буюу нэг үгээр тодорхойлбол “амьд” уулзалт болсон юм. Мөн оролцогчид дан ганц илтгэл сонсохоос гадна Workshop буюу тэдний технологийн зарим шийдлүүдийг өөрсдийн гараар хэрэгжүүлж үзэх боломжийг олгосноороо уламжлалт уулзалтуудаас илүү онцлог болсон билээ. Shoppy.mn болон UBCab-ийн технологийн багийн инженерүүд техникийн хувьд шийдвэрлэхэд бага зэрэг хугацаа шаарддаг тодорхой жишээг барьж авч хэрхэн хялбар аргаар шийдвэрлэж болохыг газар дээр нь шууд хийж үзүүлж, оролцогчид түүнийг дагаж хийн, эргэлзсэн асуултуудаа дор дор нь асууж байсан юм. Үйл ажиллагааны төгсгөлд тухайн өдөр яригдсан сэдвүүдийг хамарсан асуулт хариултын тэмцээн явуулж Unimedia Solutions компанийн Анхбаяр, Woovoo компанийн Мягмарсүрэн, Голомт Банкны Нурмухамед нар эхний 3-т орж тус бүр $250 дүн бүхий AWS-ийн кредит купоноор шагнуулав.

Зохион байгуулагчид:

Hub Innovation Center x AWS User Group Mongolia – Hub Innovation Center бол ердөө жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч шинэ санаа, инновацад суурилсан гарааны бизнесийг дэмжих чиглэлд амжилттай ажилласаар байна. Харин AWS User Group Mongolia бол мэдээллийн технологи, тэр дундаа сүүлийн үед хүчээ авч буй чиглэл болох үүлэн технологийг сонирхогч мэргэжилтнүүдийн мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах зорилгоор үүссэн нэгдэл юм. Монголчуудын энэ групп нь өнгөрсөн сард Amazon компаниас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Ази тивийн 17-дох улс болон бүртгэгдсэн билээ. Дашрамд дурдахад энэхүү нэгдлийг Монголд хамгийн анхны “Үүлэн үйлчилгээ” (Itools Cloud Services)-г бүтээж буй FIBO CLOUD-ийн залуус санаачлан хөгжүүлж буй юм.

Яагаад бидэнд ач холбогдолтой вэ?

Үүлэн технологийг ашигласнаар хэрэглэгч өөрийн технологид зарцуулах хугацаа болон зардлыг бууруулахаас гадна системийн тасалдалгүй ажиллагааг хамгийн дээд төвшинд аваачиж үүний үр дүнд бизнесүүд хождог тухай та уг нийтлэлээс дэлгэрэнгүй уншиж болно. Хэрвээ үүлэн технологи буюу тэдгээр дээр суурилсан бэлэн үйлчилгээнүүдийг ашиглаагүй бол Shoppy.mn шиг хэмжээний платформыг бүтээхэд 10-аад жилийг зарцуулах байв. Тэгэхээр хэрэглэгч бид Улс даяар хүргэлттэй, 300.000+ бараа бүхий онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжоо төдий чинээ удаан хүлээх байжээ.

Мөн өндөр төлбөртэй лавлах утасруу залгаж, хариу хүлээж, байршлаа утсаар тайлбарлан заах төвөгтэй үйл явцаас ангижруулсан таксины аппликейшн бүтээх хугацаа ч мөн уртсах байсан болов уу. Технологийн дэвшил бидний өдөр тутмын амьдралын хэвшлийг өөрчилж эхлээд буй бөгөөд үүнийгээ даган хамтдаа хөгжиж, мэдлэг, мэдээлэлтэй болох шаардлага бидэнд зайлшгүй бий.

Төгсгөлд нь:

Ийнхүү шинэ технологи, шинэ шийдлийг нэвтрүүлж буй манлайлагч залуус “This is My Architecture” уулзалтаар дамжуулан бусдадаа сурсан мэдсэнээ нээлттэй хуваалцаж, хамтдаа хөгжихийг уриалан, шинэ хандлага, шинэ соёлыг түгээх үйл ажиллагааг мөн түүчээллээ.

Shoppy.mn-ий Хамтран үүсгэн байгуулагч, CTO Н.Гүндсамбуу

– “Нэгэнт явчихсан замаар маань явах гэж байгаа бусдадаа хэрэгтэй мэдээллүүдийг нь хүргэж, туршлагаа хуваалцсандаа баяртай байна. Бид салбараараа жигд хөгжих нь чухал. Дараагийн үйл ажиллагаанд заавал ирж оролцоно”гэсэн юм.

Түүнчлэн AWS User Group of Mongolia-г санаачлагч, FIBO CLOUD-н инженер Н.Ганжигүүр:

– “Сүүлийн үед инженерүүд бид сар бүр технологийн маш гоё арга хэмжээнүүд, уулзалтууд болж буйг харах боллоо. Эдгээрийн гол зорилго нь инженерүүд бид мэдсэн сурснаа хуваалцах, хамтдаа хөгжих бөгөөд үүний үр дүнд Монгол улсын технологийн салбарын чадвар, чансаа нэмэгдэх сайн талтай. Эдгээрийн нэг хэсэг болон явж буйд баяртай байгаа бөгөөд цаашдаа гадаадын мэргэжилтнүүдийг урьж авч ирэх зэрэг инженерүүдийн хотолд үр өгөөжөө өгөх олон үйл ажиллагаа хийх зорилготой”гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-17 119.40.100.170

Ediin zasgiin forum. 1 cpmpaniin oi geheer aimaar yum boldog . IT salbar unen yaduu

Avatar

Зочин 2019-06-17 203.91.112.146

shoppy gej baakhan zaluuvhuudiig baga khulsuur udur shunugui ajilluulj khudulmuriin muljlug yavuuldag nukhduud yu gej khudal tomrood baina ajilchdaa tsalinjuuldag bolchkhood olon yum yarikh kheregtei

Avatar

Зочин 2019-06-17 64.119.21.149

how jealous!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж