Монголын эмэгтэй баг Дэлийн гранпригийн анхны хожлоо авчээ

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Монголын эмэгтэй баг Дэлийн гранпригийн анхны хожлоо авчээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпри тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн Турин хотод боллоо. Уг тэмцээнд нийт найман баг оролцсоноос Монгол Улсын баг зургадугаар байрт орлоо.  Монголын баг хэсэгтээ Ирландыг 14:13-аар буулгаж, Дэлхийн гранпри тэмцээний эхний хожлоо авсан нь түүхэн хожлын нэг болж байна. Тэмцээнд Франц, Итали, АНУ-ын багууд эхний гурван байрт орсон байна.

FIBA 3×3 эмэгтэйчүүдийн мэргэжлийн Дэлхийн гранпри тэмцээнийг энэ жилээс хийж эхэлсэн. Эмэгтэйчүүдийн мэргэжлийн энэхүү гранпри нь улсынхаа шигшээ багийн нэрийн өмнөөс шигшээ багийн өмсгөлтэйгөөр тоглодгоороо эрэгтэйчүүдийн мэргэжлийн тэмцээнээс ялгардаг. Монгол Улсын баг энэ удаагийн Дэлхийн гранприд Ази тивээс ганцаараа оролцож, анхны хожлоо байгуулав.

Сануулахад, 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ маргааш Голландын Амстрердам хотод болно. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсын багууд багтсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж