Америк-Хятадын маргаан сансарт "нисэв" | News.MN

Америк-Хятадын маргаан сансарт "нисэв"

Америк-Хятадын маргаан сансарт "нисэв"

Америк-Хятадын маргаан сансарт "нисэв"

Америк-Хятадын хооронд худалдааны дайн өрнөөд багагүй хугацаа өнгөрлөө. Нэг жил орчмын өмнө эхэлсэн уг маргаанд хоёр тал зөвшилцөлд хүрч болох хангалттай хугацаа өнгөрсөн ч хэн хэн нь бууж өгөх бодолгүй байгаа бололтой. Худалдааны маргаан өдгөө улам ширүүсч, сүүлдээ бүр маргалдагч талуудын тэмцэл сансрын уудамд хүрэв бололтой. АНУ-ын Ерөнхийдөгч Дональд Трамп бие даасан “Сансрын хүчин” байгуулахыг хүссэн. Харин Бээжингийн зүгээс тойрог замд шинэ зэвсгүүдээ оруулахаар чармайн ажиллаж байна. Хятадын томоохон албан тушаалтнуудын нэг хэрэв АНУ Хятадтай сансарт хүч үзэхийг хүсч байгаа бол “ялагдахдаа бэлд” хэмээн анхааруулжээ.

“Хязгааргүй дайн: АНУ-ыг нухчин дарах Хятадын мастер төлөвлөгөө” номыг зохиолцсон, Хятадын агаарын хүчний генерал асанЧиао Лианг “Магадгүй АНУ-ын эдийн засгийн хүчирхэг байдал хүйтэн дайнд ялахад нөлөөлсөн байх. Гэхдээ Хятад улс бол ЗХУ биш. АНУ одоогийн үйлдвэрлэл хөгжсөн хүчирхэг Хятад улсыг  яаж ч чадахгүй. Хэрэв АНУ ЗХУ-ыг зэвсгийн уралдаанд татан оролцуулсан шигээ Хятадыг бодож байвал эцсийн дүнд ялагдагч нь Хятад улс биш байх болно” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрбээр Вашингтон, Бээжин аль аль нь цэрэгжүүлсэн сансрын хүчинг бэлтгэхэд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж байгааг онцлоод, АНУ-ын аюулгүй байдлын зарим ажилтнууд болон өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хоёр улсын байдлыг улам хурцадмал болгож байгааг сануулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан “АНУ бие даасан Сансрын хүчинг байгуулах хэрэгтэй” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин Трампын энэ мэдэгдлийг Чиао Лианг “ухаангүй үйлдэл” хэмээн буруушааж, үүний үр дүнд хоёр улс бие биенийхээ хиймэл дагуулыг устгах лазер, кибер зэвсгүүдийг хөгжүүлж, сансарт дайн дэгдэх болно гэжээ.

Чиао Лианг цааш нь хэлэхдээ “Хятад улс сансрын дайныг хүсэхгүй байгаа. Гэвч Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ямар ч улсыг эсэргүүцэх болно. Үүнд АНУ ч мөн хамаатай. Хятадын эдийн засгийн одоогийн нөхцөл байдал АНУ-ынхаас давуу байгаа. Хүйтэн дайны үед АНУ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс байсан гэдэг. Гэхдээ ЗХУ ч бас хоёрдогч байгаагүй. Харин одоо Хятад дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс” гэв.

Нөгөөтэйгүүр, Пентагоноос гаргасан Хятадын зэвсэгт хүчний аюул заналыг тодорхойлсон баримт бичигт “сансар” гэдэг үг 86 удаа давтагдсан байсан нь зүгээр нэг тохиолдол биш юм. Мөн энэхүү баримт бичигт Хятадын чөлөөлөх арми урт хугацааны нарийвчлалтай цохилт өгөх шинэ лазерийн зэвсэг хөгжүүлж байгаа тухай анхааруулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс болон зэвсэгт хүчний томоохон удирдагчид “Сансрын хүчин” байгуулах гол шалтгаан нь Хятадын явуулж буй цэрэгжүүлсэн сансрын хөтөлбөр юм гэж тайлбарласан байна.

Дэд Ерөнхийлөгч Майк Пенс саяхан Хятадын нисгэгчгүй хөлөг саран дээр амжилттай газардсан явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. АНУ хамгийн сүүлд 1972 онд нисгэгчгүй хөлгөө саран дээр газардуулсан билээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Үндэсний сансрын зөвлөлийн хуралд оролцох үеэрээ “Арванхоёрдугаар сард Хятад улс сарны нөгөө талд газардсан анхны улс болж, энэ салбарт ганцаар оршин оршин тогтнох гэсэн хүсэл эрмэлзлэлээ тодорхой харууллаа. Ингэснээр Хятад улс сансар судлалын салбарт хамгийн хүчирхэг улсуудын нэг болж байна” хэмээн хэлж байжээ.

“Үүнээс илүү санаа зовоосон асуудал нь АНУ, Хятадын аль нь ч нөхцөл байдлыг намжаах арга хэмжээг дипломат бодлогоор зохицуулахыг хүсэхгүй байгаа юм. Хятад улстай зэвсгийн хүчээр хүч үзэх нь энэ дэлхий дээр байгаа хүн бүрт аюул занал учруулна гэдгийг мэдсээр байж АНУ-ын бүх бодлого алхам нь Хятадтай тэмцэх зорилготой байгаад ихэд санаа зовж байна. Хоёр улс огтхон ч яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна” хэмээн “Аюулгүй дэлхий сан”-ийн хөтөлбөр боловсруулагч Брайн Вийдэн хэлээд сансрыг энх тайванч, тогтвортой замаар ашиглахыг уриалсан байна.

Бие даасан шинжээч Намрата Госвами “АНУ-ыг сүрдүүлж буй Хятадын заналхийлэл хүмүүсийн бодож байгаагаас ч аюултай байж мэднэ. АНУ Хятад улсын хүчин чадлыг дутуу үнэлээд байх шиг санагдаж байна” гэж хэлжээ.

АНУ-ын тагнуулын байгууллагын саяхны мэдээлэлд сансар руу чиглэж буй Хятадын бодлого эрчимжиж байгааг харуулжээ. Хятад улс дэлхийн тойрог замд хүссэн хиймэл дагуулаа устгах чадвартай дэвшилтэт лазер төхөөрөмжийг тун удахгүй ашиглаж эхлэх талаар дурдсан байна. Мөн Хятадын сүүлийн үеийн зэвсгүүд нь АНУ-ынхаас хол илүү зайд довтлох чадвартай байгааг баталсан байна. Хятадын хөгжүүлж буй лазер төхөөрөмжүүд нь дайсныхаа хиймэл дагуулуудыг устгаж “дайснаа сохор, дүлий болгох” гол зорилготой гэж АНУ-ын тагнуулын мэдээлэлд дурдсан байна.

Эх сурвалж: POLITICO.COM

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-17 122.201.22.53

za harij RA2 togloy

Avatar

cxz 2019-06-17 202.126.88.67

Одоогийн БНХАУ-г АНУ яагаад ч дийлэхгүй ээ.. эдийн засаг, технологийн дэвшил, шинжлэх ухаан бүгдэнгээр нь Хятад илүү байгаа.

Avatar

Zzz 2019-06-17 172.58.62.219

Khytad tariachny ertnii ulamjlalt YAMAAN OMOG. Yagaa ch ugui baikhad ikh l sandarch buur sansryn dain tulaand yalakh aa zarlaj baidag.

Avatar

China zadarna 2019-06-17 108.218.234.108

China zadarch undestnuud ni tusgaar uls boloh baih, yagaad gevel udii hurtel tsereg zevsgiin hucheer barij irsen. Japanii setguulchid China-giin tuhai hiisen nevtruulgiig uzsen chin als huduu tosgonuud ni bur ugeegui yaduu, gantshan tums l tariad teriigee udur bur iddeg, humuus ni bichig usegt tailagdaagui, huuhduud ni yavah surguuli oir baihgui uchraas ihenh huuhduud ni surguulid yavdaggui, manai mongoltoi haritsuulah ch yum bish. China zadrahaar uvur mongol manaid butsaj niileh baih.

Avatar

Зочин 2019-06-17 202.126.88.64

Хятадууд түүхэндээ дайнд ялж үзээгүй одоо ч ялагдана

Avatar

ямар ч зохион байгуулалтгүй ард түмэн 2019-06-17 199.249.230.65

үй олон юм байвч ямар ашиггүй

Avatar

Зочин 2019-06-17 195.12.59.21

яг зөв

Avatar

Зочин 2019-06-17 202.9.45.140

Дор мөөрсөн хэдэн үхэрнүүдэд хэдэн үг чулуудая ! Яагаад АНУ, Хятадын. эсрэг худалдааны хориг арга хэмжээ аваад бна ! БНХАУ ын өдөр ирэх бүр өсөн томорч буй хүчирхэгжил,түүнийг дагасан нөлөөлөлөөс болгоомжилсон хэрэг ! өнөөдрийн Хятад бол үйлдвэрлэгч улс,ганцхан жишээ америкийн A phone утасны 55-75 хувийг хятадад үйлдвэрлэдэг юм гэсэн шүү, 1979 онд эхэлсэн Дэн-Ся-Пиний Хятадын онцлогтой шинэтгэлийн бодлогын үр дүн нь энэ ! Ингэж хэллээ гээд х***а н тэрээр нь дуудаад байваа,үхэрнүүдээ !

Avatar

Зочин 2019-06-17 150.129.141.159

Хэдэн мянган жилийн түүхэнд хятадууд эдийн засгийн хувьд болон армийн хувьд асар хүчирхэг болж байсан олон тохиолдол бий. Бүгдэд нь ялагдсан. Одоогийн хятад 1700 оны хятадаас эдийн засгаар тийм том биш байгаа нь үнэн. 1800 он гараад эдийн засаг армийнхаа хүчирхэгт эрдсэн х у ж а а нар маань англид хамраа тас цохиулсан, манж чин улсын дараах хятад хамгийн сөнөчихсөн хятад байсан. Том амбицтай, тэрнийгээ асар их үнээр төлдөг, хаширдаггүй ахиад л жоом шиг үржинэ.

Avatar

нэр 2019-06-17 150.129.141.159

Мөн 56 үндэстэн ястныг хүчээр барих гэж оролдож байгаа нь өөрөө дотроосоо нураад өгнө гэсэн үг.

Avatar

Болдоо 2019-06-17 119.40.99.5

Хужаааа нар хэзээ байлдаж чадаж байсын. Зүгээр энгийн зэвсгээр сайхан үзчих. Тэгээд дийлсэн нь атаман бол.

Avatar

Зочин 2019-06-17 124.158.113.3

Сүр сүр Үг, Зураг Коммунизмын онцлог ЮМАА ЭНЭ ДАЙНД АНУ ЯЛНА.

Avatar

Зочин 2019-06-17 202.9.42.155

Хятад ингэлээ тэглээ, ийм ч юм хийлээ гээд сүйд болоод байх юм. Тэгж их сандрах хэрэггүй. Хятад хүн шинээр юм зохион бүтээж чаддаггүй гэдэг. Угаасаа өөрсдөө бодож олж хөгжүүлээгүй, дандаа хуулбарлаж дуурайдаг улс шүү дээ. Тийм хүмүүс асуудал үүсэхэд яаж засахаа, яаж цааш нь хөгжүүлэхээ мэдэхгүй. Түүнээс гадна чанарын асуудал байна. Тэр гайхуулаад байгаа зэвсгээ одоо болтол хэрэглээгүй л байгаа биз дээ. Эхэндээ жаахан ажиллаж байгаад л салаад унана.

Avatar

Ганбаатар 2019-06-17 202.126.89.235

х***а нар юу чадах юм бэ.

Avatar

n**** GJ 2019-06-17 202.21.117.194

aldaagAA HYANAASAI ..
HUURAMCH DURAN ASHIGLAAD BNA SH DEE TANUUD ..KKK dain gehyg dan gd l ehelsen bna

Avatar

ойр 2019-06-17 150.129.141.159

чи ямар хэлээр бичээд байнаа

Avatar

Зочин 2019-06-17 66.181.161.122

ану угаасаа хятадуудыг амжихгүй болсоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж