Наадмын дараагаас эхлээд Хятад Улсын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэх монголчуудын тоо эрс ихэсдэг. Өөрөөр хэлбэл, тус улсын Элчин сайдын яамны өмнө хонон, өнжин дугаарлах нь хэвийн үзэгдэл болсон. Энэ нь тус улсад сурах оюутнуудын тоо жилээс жил нэмэгдэж байгаатай холбоотой юм. Тиймээс иргэдэд учирдаг ачааллыг буруулах үүднээс БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохицуулалт хийж долоо хоног бүрийн Мягмар гаригт 9.30-12.00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулалт хийлгэх материалаа мэдүүлэх цаг олгох шинэ журамд шилжихээ мэдэгдээд байгаа билээ. Хятадын Элчингээс ийм зохицуулалт хийсэн бол Гадаад харилцааны яамны Консулын газраас “Виз яаралтай гаргана”, “Виз мэдүүлгийн цаг, дарааллын дугаар зарна” гэх зэрэг хууль бус үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. БНХАУ-ын ЭСЯ долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагийн 9.30-12.00 цагийн хооронд виз мэдүүлгийн материал хүлээн авдаг байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ