Зурхай: Од гаригсийн "зөвлөгөө"

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Зурхай: Од гаригсийн "зөвлөгөө"

Зурхай: Од гаригсийн "зөвлөгөө"

ХОНЬ

Эрч хүч буурч, сэтгэл санаа хямрах бололтой. Төлөвлөсөн ажилд бага зэргийн саад тулгарч мэднэ. Ажил хэргийн уулзалт, хурал цуглаанд сайтар бэлдэж, удирдлагууддаа төлөвлөгөөгөө нарийвчлан танилцуулах хэрэгтэй. Хосуудын харилцаанд  тохиолдож буй асуудлууд юунаас болж байгааг ойлгоход цаг хугацаа шаардана. Гэнэтийн их мөнгөний орлого олох боломж байна. Зугаа цэнгэлээс татгалзаж, аль болох гэрээс гарах хэрэггүй.

ҮХЭР

Санхүүтэй холбоотой асуудал үүсэх бололтой. Орлого муудах төлөвтэй байна. Санаа зовоосон асуудлаа гэр бүл, найз нөхдөдөө хэлж, зөвлөлдөөрэй  . Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч санасан хэмжээнд хүрэхгүй. Гэр бүлийн хосууд эв эеийг эрхэмлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс түр зуурын шохоорхол, хөнгөн явдалтай учирна. Сэтгэл санааны байдлаас шалтгаалж бие тавгүйрхэх магадлалтай.

ХАМТАТГАХ

Романтик долоо хоног. Та нарын олонх хайр дурлалтай учирна. Гэхдээ гэр бүлтэй хүмүүс шинэ харилцаа үүсгэхээс татгалзаарай. Санхүүгийн байдал сайнгүй байх бөгөөд том худалдан авалт хийх хэрэггүй. Ажил ихтэй байх тул өөртөө амралт өгч сураарай. Учир нь таныг өвдлөө гэхэд сарын дотор л орны чинь хүнийг олдог нь ажил юм. Эдгээр өдрүүдэд биеэ сувилж, эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байна.

МЭЛХИЙ

Таны материаллаг байдал, санхүүгийн нөхцөл боломж дээшилнэ. Мөнгөө хэрэгцээтэй зүйл эсвэл хүртэх ёстой нэгэнд л зарцуулаарай. Хосуудын харилцаанд үл ойлголцол тайлагдана. Энэ та хоёрыг улам ойртуулна. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ялангуяа ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох магадлалтай.

АРСЛАН

Хувийн харилцаандаа анхаарах үе. Шинээр ажил эхлэх эсвэл бизнесийн төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй бол эртнээс таньж мэдэх хүнтэй хамтарсан нь дээр.  Орлого бага зэрэг тасалдах, хойшлох хандлагатай байна. Хамт олон эсвэл найз нөхдийн харилцаанд тааламжтай. Найз нөхөдтэйгөө хамтарсан ажил үр дүнтэй байна. Ядарч сульдахаас сэргийлээрэй.

ОХИН

Нэр хүнд, карьер, байр суурь өндөр, амбиц ихтэй долоо хоног. Бүх зүйл санаснаар бүтэж, сэтгэл хангалуун байна. Мөнгө санхүү, хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарч, шинэ үе эхэлнэ. Бусдаас хамааралгүй байхыг хичээгээрэй. Гэр бүлдээ цаг гаргаж, амар тайван уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзахыг зөвлөж байна.

ЖИНЛҮҮР

Бусадтай харилцах чадвар маш сайн байна. Удаан хугацаанд санааг чинь зовоосон асуудлыг шийдвэрлэж чадна. Ажилдаа шинэ санаа гаргаж, бүтээлч сэтгэлгээгээр хандах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ. Шаардлагагүй зардлаа танаж чадвал санхүүгийн хүндрэл үүсэхгүй. Эрүүл мэндийн байдал сайжирна.

ХИЛЭНЦЭТ

Амьдралын эрч хүч, урам зориг нэмэгдэнэ. Гэр бүл, хосуудын дунд романтик байдал давамгайлна. Өнгөрсөн долоо хоногт хэт их зарлага гарснаас санхүүгийн байдал маш муу байна. Шинэхэн танилууд чинь олон талаар тус хүргэх болно. Эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байна. Гэхдээ стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.

НУМ

Таны ажлын бүтээмж өндөр байна. Аливаа үүрэгт даалгаврыг төлөвлөсөн хугацаанаасаа хамаагүй эрт дуусгаж чадна. Ойр дотны хүмүүсийнхээ хайр хүндлэлийг хүлээж, ажлын талбарт удирдлагуудаасаа магтаал харамгүй сонсох болно. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, их хэмжээний мөнгөн урсгал таныг чиглэх бололтой. Гэрлэлттэй холбоотой асуудал таны санааг зовоож байна.

МАТАР

Урам зоригоор дүүрэн өдрүүд ирж байна. Долоо хоногийн дундуур ажилтай холбоотой санаа зовох зүйл гарч болзошгүй. Зөн совин, зүүд зөнтэй байна. Санхүүгийн байдал илтэд сайжирч, орлого нэмэгдэнэ. Амралтын өдрүүдээр ичээнээсээ гарч, хөл хөдөлгөөнд уусан нэгдэнэ. Эмчилгээ сувилгаа хийлгэхэд таатай.

ХУМХ

Эрх чөлөө, адал явдалд дуртай хумхынхан гэртээ удаан тогтохгүй. Олон хүн аялалд явах эсвэл амарч зугаалахаар замд гарах бололтой. Эдгээр өдрүүдэд бусдыг түр мартаж, зөвхөн өөрийгөө хайрлаарай. Ажил хэрэг амжилттай байх учир шинэ бизнес, төсөл хөтөлбөрөө зоригтой эхлүүлж болно. Санхүүгийн байдал таны тооцоолж байснаас илүү сайн байх болно. Ходоод гэдэсний өвчин тусах магадлалтай. Эрүүл зөв хооллолтын дэглэм баримтлаарай.

ЗАГАС

Ажил төрөл амжилттай байна. Албан тушаал дэвших магадлал өндөр байна. Санхүүгийн байдал тогтворгүй байх учраас тооцоотой байсан нь дээр. Гэр бүлийн харилцаанд ойлголцол, итгэлцэл батажна. Биеийн эрч хүч сэргэж, энерги дээшилнэ. Эдгээр өдрүүдэд биеэ чийрэгжүүлж, сувилбал үр дүнтэй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж