Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт боллоо | News.MN

Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт боллоо

Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт боллоо

Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт боллоо

Өнөөдөр Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт ёслол төгөлдөр боллоо. Эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Япон улсын Гадаад хэргийн сайд, ноён Коно Таро, хүндэт зочид төлөөлөгчид, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, доктор, профессорууд, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, оюутан залуус уригдан оролцов.

Энэхүү эмнэлэг нь АШУҮИС-ийн харьяа эмнэлэг болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Тодруулбал, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн 90 гаруй хувийг бэлтгэн гаргасан, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлэг болов.

Тус эмнэлгийг барих талаар өнгөрсөн 2012 онд анхны хэлэлцүүлгүүд өрнүүлж, тус ондоо манай Засгийн газраас их сургуулийн эмнэлэг барих, ашиглалтад оруулахад буцалтгүй тусламж үзүүлэх хүсэлтийг Японы Засгийн газарт хүргүүлж байсан нь өнөөдөр ийнхүү биелэв.

АШУҮИС-ийн энэ эмнэлэгт мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Мөн түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаагийн дотор хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий MRI, КТ зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор болон бусад тоног төхөөрөмжтэй орчин үеийн шинэ техник технологи бүхий дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг болж байгаа юм.

Уг сургалтын эмнэлэгт Баянзүрх дүүргийн зарим хорооны иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байгаа юм. Монгол, Япон хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болж байгаа энэхүү эмнэлэг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар сүндэрлэн бослоо.

Япон-Монголын Их сургуулийн эмнэлэг нь сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлэх болж байгаа нь энэ эмнэлгийн бас нэг онцлог. Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор манай улсын иргэд гадаад улсыг зорьж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах урсгал буурч, давхар зардал гаргадаг явдал багасна гэдгийг салбарын сайд болод Монгол Улсын Ерөнхий сайд онцлов.

Япон стандартаар 10-р сарын 1 хүртэл Start Up буюу тоног төхөөрөмжөө турших, эмч мэргэжилтнүүдээ тоног төхөөрөмж дээрээ ажиллуулах зэрэг үйл ажиллагаа явуулж жигдрүүлсэний дараа иргэдэд үйлчилж эхэлнэ. Эмнэлгийн менежментийг Япон  улс таван жилийн турш хариуцах юм байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-06-16 64.119.18.190

2012 онд АН-ын үед 2 орны иж бүрэн түншлэлийн гэрээ яригдаж байх үед тавьсан санал биеллээ олж ашиглалтанд орж байгаа юм. АН-ын үед олон бүтээн байгуулалт хийгдэж эхлэл нь тавигдаж байсан юм байна. Хотын замын уулзварууд, аймгуудын замууд, Орон нутгийн хөгжлийн сангаар Монголын бүх орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтууд за тэгээд бүтээн байгуулалтаас гадна НӨАТ-ын И баримт, Улсын бүргэлийн лавлагааны ТҮЦ машин, Замын цагдлаагийн торгууль хэвлэдэг цахим машин, УБ хотын үйлчигээний нэгдсэн цэг

Avatar

Зочин 2019-06-16 64.119.18.190

МАН яг юу хийв?

Avatar

Зочин 2019-06-16 203.217.139.224

Японы ард түмэнд баярлалаа. Монголууд минь хичээгээрэй.

Avatar

Зочин 2019-06-16 64.119.16.98

Манай баячууд эзэлж авах байлгүй дээ, иргэдийн амыг байнга ор байхгүй гэдэг үгээр хаах биз

Avatar

Зочин 2019-06-16 122.201.22.91

Амжилт хүсий! Сайхан мэдээ уншаад сайхан сэтгэгдэл бичээч дээ манайхаан ккк

Avatar

Зочин 2019-06-16 66.181.161.73

Aali 12 ond ene emneleg barigdah bolson ni todorhoi boljee. Getel uund beltgej bolovson huchnee her zereg sugaj beldsen ym boloo ! ? ! ? ! ? Manaihan sotsializmin uein heregtei bodlogoo heterhii aldagduuljee. Ene emnelgt ajillah bolovson huchnuud nuud Японд л beltgegdeh estoi baisan bh daa .Er ni bol ter talaar hevlel medeelleer yrigdahgui l baigaa sh dee.

Avatar

Зочин 2019-06-16 64.46.6.187

Biti olon yum h***. Baryta a gej helj sur

Avatar

Зочин 2019-06-16 85.17.39.168

Bayrallaa

Avatar

Зочин 2019-06-16 58.98.181.151

Япон улсын Засгийн газар, ард түмэнд маш их баярлалаа.

Avatar

Naraa 2019-06-16 202.126.89.55

МҮИСургууль 357 мэргэжил арай биш чанаргүй мэргэжилтэн бэлдээд байна

Avatar

Иргэн 2019-06-16 202.179.26.10

Ashgui dee. Bayarlalaa Japanchuudaa.

Avatar

Зочин 2019-06-16 66.181.161.37

Эмнэлгийн мэнэжментийг нь японууд хариуцах юм бол итгэж болох л юм байна! Манайхан шууд аваад явна гэвэл хамаг тоног төхөөрөмжийг нь эвдээд хаяна шүү!!! Мэдэмхий гэж яанаа?!! Японуудаас маш сайн сурч авах хэрэгтэй!!!!

Avatar

zochin 2019-06-16 122.201.31.41

харин түүнд лсэтгэд зовж байна шүү…

Avatar

Зочин 2019-06-16 202.9.42.234

Анагаахаас гадна манбадацан арай чанартаы эмч бэлтгэж бх шиг бн бусад хувийн анагаахын сургуулиуд болимоорын хүний амь настай холбоотой мэргэжлийг чанга чадалтай чансаатай болгомоор бнаа

Avatar

Зочин 2019-06-16 139.5.219.79

Said balai avgai zailx xergtei

Avatar

zochin 2019-06-16 49.0.212.97

Дахиад л өнөө Хүүк чинь очцон тууз хайчлаад зогсч байх шив, боль гэж хэд хэлүүлэх мал вэ тэнэг бэлтгэл оффицер чинь, төчнөөн ширхэг тууз хайчилсан гээд 2020 онд дахин сонгогдоно гэж бодоод тэмбүү нь тархиндаа орциймуу, бас нөгөө балай Сарангэрэл авгай, гадаад яамны МАН-ын оффшорчин хар тамхи тээвэрлэгч Цогтбаатар нар зогсч ч байх шив дээ.

Avatar

Emch zochin 2019-06-16 43.242.243.3

Gants ih zasag bishee,byh anagaahiin huviin surguuliud bolio!!!!! Baasanjav zyrhni,Ambaga ulamjlaltiin, Batsereedene said bsan,hyrelbaatar monosiin geed l shivshigiin shunaliin tulamnuud emch beldene gej a*******n beldehee bolio,yadaj suvilagch beld l dee,durakuudaa!

Avatar

Зочин 2019-06-16 66.181.187.139

Их засаг их сургууль чанаргүй эмч бэлтгэж байгааг болимоор бна. Баатарбилэг сайд аа. Сарангэрэл сайдаа.

Avatar

Зочин 2019-06-16 66.181.183.89

их засаг ИХ сургууль чинь НЭГ Ч төгсөлт хийж эмч гаргаагүй шүү. өс хонзон санасан нөхдүүд худлаа чалчихаа болих хэрэгтэй. 66.181.187.139 дугаарыг судалж шүүхэд өгөх хэрэгтэй байна.

Avatar

zochin 2019-06-16 122.201.31.41

ээ лайк дарах гэсэн хальтраад хэ хэ ИХ засаг Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэггүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж