“KFC” цагаан хоолтнуудад зориулсан бүтээгдэхүүн гаргана | News.MN

“KFC” цагаан хоолтнуудад зориулсан бүтээгдэхүүн гаргана

“KFC” цагаан хоолтнуудад зориулсан бүтээгдэхүүн гаргана

“KFC” цагаан хоолтнуудад зориулсан бүтээгдэхүүн гаргана

Сүүлийн үед хүн төрөлхтөн махнаас татгалзах тухай ихээхэн яригдах болж, мах орлох бүтээгдэхүүнүүд ч гараад эхэлсэн билээ. АНУ-ын түргэн хоолны сүлжээ ресторан “KFC” цагаан хоолтнуудад сайхан мэдээ дуулгаж байна. Тус сүлжээ ресторан тун удахгүй цагаан хоолтнуудад зориулсан бургер гаргах гэж байгаа тухай “Independent” мэдээлжээ. Эхний ээлжинд уг шинэ төрлийн бургерийг Их Британи дахь ресторанууддаа худалдаалахаар төлөвлөсөн байна.

“KFC” шинэхэн бүтээгдэхүүнээ “Imposer” хэмээн нэрлэсэн бөгөөд ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хийж, мах оpлуулагч болон цагаан хоолтнуудын хэpэглэдэг майонез ашиглах ажээ. “Imposer” бургер маргаашаас /2019.06.17/ Их Британийн салбаруудаар худалдаалагдаж эхлэх юм байна.

Дашрамд дурдахад, “Burger King” мөн энэ долоо хоногийн эхээp махгүй “Impossible Whopper” нэртэй буpгеpээ Сан-Франциско орчмын 100 pестоpанаараа худалдаалах болсноо албан ёсооp мэдээлсэн бол өнгөpсөн тавдугааp саpд “McDonald’s” Геpманы салбаpууддаа махгүй буpгеp худалдаалж эхэлсэн билээ.

Эх сурвалж: INDEPENDENT

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-06-16 49.0.212.97

Цагаан хоол гэхээр л сүүтэй цагаан будаа, бэрээс гэж ойлгож болохгүй, холын саахалт айлууд өөрийнхөөрөө хүнсээ бүтээгээд шахаад байхад бид яагаад бүтээж болохгүй гэж, цагаан идээ, ааруул ээзгий, өрөм бяслаг, тараг айраг, шар цагаан тос гээд монгол хүний бие физиологид 5000 жил идээшсэн материалаа ашиглаж, бусдад хэрэглүүлж сурах хэрэгтэй

Avatar

Улаан хоолтон 2019-06-16 150.129.143.44

Цагаанихоолтон ихтэй газар л юу юм бэ гэхээс манайд бол дэмий дээ, манайд ямар цагаан хоолтон тэгж их байх биш, тэгээд ч манай нехцелд бол мах идэж байж л евелжине шуу дээ

Avatar

Зочин 2019-06-16 202.9.42.208

дэмий дээ гэж ч болохгүй л байхаа, цөөхөн ч гэсэн өвөл ч мах идэхгүй цагаан хоолоо идээд явдаг хүмүүс байгаа шүү дээ, та өөрөө цагаан хоол иддэггүй бол тэр л биз.

Avatar

Зочин 2019-06-16 202.9.42.208

уг нь бууз хуушуураа ч гэсэн бас махгүйгээр, янз бүрийн биед хэрэгтэй олон төрлийн ногоотойгоор хийвэл хүмүүс иднэ шүү дээ, одоо эрүүл мэндээ боддог хүмүүс улам л нэмэгдэж байна. уг нь loving hut ч билүү нэг сүлжээ хоолоны газрууд байдаг, хоол нь зүгээр л санагддаг, даанч махгүй хоол хийдэг байж махны үнэ нэмэгдэхээр дагаад хоолныхоо үнийг нэмээд байгаа нь харамсалтай юм даа …

Avatar

Зочин 2019-06-16 50.24.94.62

Ихэнх зүйлээ импортоор авчраад хоолоо бас гадны компаниар хийлгэхээр яаж хөгжих юм бэ. Зүгээр нэг Монгол цайны газраа дэмжье хүмүүсээ

Avatar

-*/ 2019-06-16 49.0.212.97

Зүйтэй, сайхан мэдээ байна, гялайлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж