“KFC” цагаан хоолтнуудад зориулсан бүтээгдэхүүн гаргана

Хуучирсан мэдээ: 2019.06.16-нд нийтлэгдсэн

“KFC” цагаан хоолтнуудад зориулсан бүтээгдэхүүн гаргана

“KFC” цагаан хоолтнуудад зориулсан бүтээгдэхүүн гаргана

Сүүлийн үед хүн төрөлхтөн махнаас татгалзах тухай ихээхэн яригдах болж, мах орлох бүтээгдэхүүнүүд ч гараад эхэлсэн билээ. АНУ-ын түргэн хоолны сүлжээ ресторан “KFC” цагаан хоолтнуудад сайхан мэдээ дуулгаж байна. Тус сүлжээ ресторан тун удахгүй цагаан хоолтнуудад зориулсан бургер гаргах гэж байгаа тухай “Independent” мэдээлжээ. Эхний ээлжинд уг шинэ төрлийн бургерийг Их Британи дахь ресторанууддаа худалдаалахаар төлөвлөсөн байна.

“KFC” шинэхэн бүтээгдэхүүнээ “Imposer” хэмээн нэрлэсэн бөгөөд ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хийж, мах оpлуулагч болон цагаан хоолтнуудын хэpэглэдэг майонез ашиглах ажээ. “Imposer” бургер маргаашаас /2019.06.17/ Их Британийн салбаруудаар худалдаалагдаж эхлэх юм байна.

Дашрамд дурдахад, “Burger King” мөн энэ долоо хоногийн эхээp махгүй “Impossible Whopper” нэртэй буpгеpээ Сан-Франциско орчмын 100 pестоpанаараа худалдаалах болсноо албан ёсооp мэдээлсэн бол өнгөpсөн тавдугааp саpд “McDonald’s” Геpманы салбаpууддаа махгүй буpгеp худалдаалж эхэлсэн билээ.

Эх сурвалж: INDEPENDENT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж