Цагаан тоос дарах алба байгуулжээ | News.MN

Цагаан тоос дарах алба байгуулжээ

Цагаан тоос дарах алба байгуулжээ

Цагаан тоос дарах алба байгуулжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үүссэн элсний хуримтлалаас цагаан тоос дэгдэж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй талаар мэдээлэл гарсаар буй билээ. Үүнтэй холбогдуулан цагаан тоосыг бүрэн дарах зорилгоор тус үйлдвэрийн дэргэд Цагаан тоос дарах алба шинээр байгуулжээ. Энэхүү албаны ажилтнууд жилийн дөрвөн улирлын турш Хаягдлын аж ахуйд байрлан, цагаан тоос дарах ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх юм байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь цагаан тоосыг гурван төрлийн аргаар дардгийн нэг нь тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд цацах технологи ашигладаг байна. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашиглах шаардлагатай бөгөөд нуурын шавар, ус туулах өндөр хүчин чадалтай зориулалтын техникийг Хаягдлын аж ахуйд  ашиглаж эхэлжээ.

Герман улсад үйлдвэрлэгдсэн Hydroseeder KEDA PB80100 маркийн төхөөрөмж бүхий XCMG CAT2204A загварын трактор нь жижиг оврын техник хүрэх боломжгүй өндөрлөг газарт тоостой талбайг норгодгоороо давуу талтай аж. Энэхүү тракторыг өмнө ашиглаж байгаагүй, анх удаа туршиж буй юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Ногоон байгууламж ба хог хаягдлын менежмент”  Хангайн бүсийн нэгдсэн зөвлөгөөн хийжээ. Тус зөвлөгөөний эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Олон жил толгойны өвчин болсон цагаан тоосыг ойрын хоёр жилдээ дарна. Уурхайчид, үйлдвэрийн ажилчид бид ийм нэр  хоч зүүмээргүй байна, энэ асуудлыг шийднэ” гэжээ.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Хаягдлын аж ахуйн даланг таван жил ашиглах нөөцгүй. Тиймээс даланг булж дараагийн далангийн технологийн ажлыг хийх ёстой” хэмээн сануулсан байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяагийн хэлснээр шинэ хаягдлын аж ахуйг ашиглахаар судалгаа хийж байгаа бөгөөд газар нутаг багатай учраас газрын асуудал хүнд, Булган аймгийн газраас шийдэж өгөхийг хүсэлт тавьжээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-16 202.55.188.46

Зуд эсэргүүцэх тѳлѳѳлѳгч.

Avatar

/*- 2019-06-16 49.0.212.97

"Сэлэм авч өгөгч"-ийн орон тоо гэдэг шиг л юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж