Цагаан ордон зургадугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төрийн далбаа тэвэрсэн зургийг твиттер хуудастаа жиргэсэн байна. Дээрх зургийг нэг жилийн өмнө авсан бөгөөд Америкийн төрийн тэргүүн үг хэлж дуусаад, тайзан дээгүүр явж, Америкийн далбааг хэсэг зуур тэврэн, танхимд суугаа хүмүүс рүү харан инээмсэглэж байжээ.
Америкийн төрийн тэргүүн төрийн бэлгэдэлдээ ийнхүү хандсанаар нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн эгдүүцлийг төрүүлсэн байна. Нэгэн хэрэглэгч “Таны манай далбаанд хүндэтгэлгүй хандаж байгааг харснаар энэ зураг олон ахмад дайчин, цэргийн албан хаагчийн дургүйг хүргэж байна. Төрийн далбааг ямар нэг порно-од шиг тэвэрч болохгүй. Муухай юм” хэмээн бичжээ.
Өөр нэгэн хэрэглэгч “Миний нөхөр болон хүүхдүүд энэ далбаан дор байлдааны ажиллагааны бүсэд амь насаараа дэнчин тавьж явсан юм. Энэ муухай, хүндэтгэлгүй зургийг зайлуулаач”гэж бичсэн байна. Дональд Трампын 73 насны төрсөн өдөр Төрийн далбааны өдөр тохиожээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: The Esquire
Холбоотой мэдээ