Хүүхдийн 21 зуслан ажиллаж байна | News.MN

Хүүхдийн 21 зуслан ажиллаж байна

Хүүхдийн 21 зуслан ажиллаж байна

Хүүхдийн 21 зуслан ажиллаж байна

Сурагчдын зуны амралт эхэлж, хүүхдийн зуслангууд эхний ээлжийн амрагчдаа хүлээн авахад хэдийнэ бэлэн болжээ. Нийслэлийн ногоон бүсэд нийт 30 гаруй хүүхдийн зуслан бий. Эдгээрээс сүүлийн таван жил тогтмол үйл ажиллагаа явуулж буй 21 зуслан энэ зун амрагчдаа хүлээн авна гэдгийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хамгийн түрүүнд Олон улсын хүүхдийн “Найрамдал зуслан маань зургадугаар сарын 3-наас эхлэн амрагчдаа хүлээн авсан. Бусад хүүхдийн зуслангууд зургадугаар сарын 7-ноос 10-ны өдрүүдэд үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөжээ.

Энэ жил хүүхдийн зусланд амрах өдрийн төлбөр 30-35 мянган төгрөг, гадаад амрагч хүүхдүүд 30-35 ам.долларын үнэтэй байна. Тухайн зуслангийн ээлж хэд хоногтой гэдгээс хамаарч, харилцан адилгүй төлбөр төлнө. Гэхдээ ихэнх зуслангууд 31, 32 мянган төгрөгөөр амрагчдаа хүлээн авч байна. Ойролцоогоор долоо хоногийн 210-240 мянган төгрөгийн үнэтэй байх юм.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*- 2019-06-16 49.0.212.97

Бас л сүрьеэ дэлгэрүүлэх нэг эх үүсвэр болно доо, Цогтбаатрын гадаад яамныхан хар тамхиа авчирч амьтны хүүхдүүдэд шахах юм байгаа биз!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж