Ихэнх нутгаар бороо орно

Хуучирсан мэдээ: 2019.06.16-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар бороо орно

Ихэнх нутгаар бороо орно

Өнөөдөр нутгийн төв хэсгээр  ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, өнөөдөр /2019.06.16/ ихэнх нутгаар үүлэрхэг байна. Баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн  аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  14-19 градус, Их нууруудын хотгор,  Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж