Үерт дөрвөн настай хүүхэд урсаж энджээ | News.MN

Үерт дөрвөн настай хүүхэд урсаж энджээ

Үерт дөрвөн настай хүүхэд урсаж энджээ

Үерт дөрвөн настай хүүхэд урсаж энджээ

Төв аймгийн Лүн, Баянхангай сумын нутгаар хүчтэй аадар бороо орж, Атрын сангийн аж ахуй тэр чигээрээ үерт автаад байна. Үерийн улмаас тус аймгийн Баянхангай суманд дөрвөн настай хүүхэд урсаж эндсэн гэдгийг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Мөн Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа бол сангийн аж ахуйн төвд байрлах айлууд усанд автжээ. Үерийн нөхцөл байдлын талаар Лүн сумын Засаг дарга Б.Наранбаттай утсаар холбогдож мэдээлэл авлаа.

Тэрбээр "Манай сумын нутаг дэвсгэр өчигдөр /2016.06.15/ орсон хүчтэй аадар борооны улмаас үерт автаад байна. Өчигдрөөс сумын тог цахилгаан тасарчихсан, одоо хүртэл бороо орж байгаа учраас дэд станцад гарсан гэмтлийг засварлаж чадахгүй байна. Одоогоор манай суманд үерт хүний амь эрсдээгүй. Үерийн усанд автсан 11 айлын 18 хүнийг аварч гаргалаа.

Нэг өрхийн 600 гаруй мал сураггүй алга болсныг хайж байна. Мөн үерийн үеэр зорчиж явсан нэг микро, жижиг тэрэгтэй иргэдийг Онцгой байдлын албан хаагчид аварч, тусламж үзүүлсэн. Онцгой байдлын албан хаагчид өнөөдөр гурав дахь айлын эд зүйлийг уснаас гаргахаар ажиллаж байна. Албан хаагчид ойролцоогоор дөрвөн метр гүнзгий усан дотор ажиллаж байна" гэв.

Төв аймгийн Лүн сумын нутгаар хүчтэй аадар бороо өнгөрсөн бямба гаригийн 15:30 цагаас эхлэн орсны улмаас "Атар 13" гэх газар үер бууж, улмаар Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрчээ. Тиймээс Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл хаасан тул иргэд тээвэрчид тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. Одоогоор шуурхай албаны баг бүрэлдэхүүн түр зам гаргахаар ажиллаж байгаа юм байна. Лүн сумын Замын цагдаагийн газраас иргэд жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байхыг санууллаа.

Мөн Лүн суманд хүчтэй салхи салхилж, бороо орж байгаагийн улмаас 35/10кВ-ын “Атар” дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн Төв аймгийн Лүн сумын иргэдийн эрчим хүчний хэрэглээ түр доголдоод байна. Шугамын гэмтлийг засварлахаар “УБЦТС ТӨХК”-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж байгаа аж.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-16 202.131.248.90

Ус гарах боломжгүйгээр зам барьсанаас болж ийм гамшиг болж байгааг ойлгох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-16 150.129.140.115

Улаанбаатарт үер болвол зайсангийэ гарууд будаа болнодоо

Avatar

. 2019-06-16 202.131.242.227

.

Avatar

Irgen 2019-06-16 66.70.178.216

haramsaltai zuil boljee

Avatar

Иргэн 2019-06-16 203.91.115.38

Харамсалтай. Тал газар илүү үерлээд байна уу даа.

Avatar

Лорд 2019-06-16 66.181.184.231

Ус нэг үерлээд л уурласан бол юуг ч өршөөхгүй юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж