Саатсан нислэгүүдийн цагийн хуваарь гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.16-нд нийтлэгдсэн

Саатсан нислэгүүдийн цагийн хуваарь гарлаа

Саатсан нислэгүүдийн цагийн хуваарь гарлаа

НЭМЭЛТ: 14:20 ЦАГ

-НИСЛЭГҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ГАРЛАА-

Улаанбаатар хотын цаг агаарын таагүй нөхцлийн улмаас 06 дугаар сарын 16-ны өдрийн Хонконг, Пусан, Токио, Сөүл, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд саатаж доорхи хуваарийн дагуу нисэхээр болжээ.

Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ297 аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:10 цагаас,

Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301А аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:05 цагаас,

Улаанбаатар-Пусан чиглэлийн ОМ311 аяллын нислэг 6-р сарын 17-ны 06:00 цагаас,

Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501А аяллын нислэг 6-р сарын 17-ны 02:30 цагаас,

Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ135 аяллын нислэг 6-р сарын 17-ны 05:00 цагаас тус тус хөөрөхөөр боллоо.

-БҮХ НИЙСЛЭГ ХОЙШЛООД БАЙНА-

Цаг агаарын байдлаас шалтгаалан "МИАТ" ХК-ийн олон улсын бүх нислэг хойшлогдсон байна. Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 16-ны өглөө буюу өнөөдөр өглөө нисэх хуваарьтай байсан Сөүл, Хонконг, Бээжин, Токио, Москва, Берлин, Пусан чиглэлийн нислэгүүд хойшлогдож, орой 20.00 цагт Улаанбаатараас хөөрөхөөр болсон гэдгийг тус компанийн мэдээллийн лавлагааны төв мэдээллээ.

Та нислэгийн цагийн хуваарийн мэдээллийг https://www.miat.com/status.php?pageId=13&lang=mn хаягаар орж үзэх боломжтой юм. Мөн Air china, Turkish airlines зэрэг бүх авиа компанийн нислэг хойшлогдсон байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авна уу.

"Хүннү эйр" компани зургадугаар сарын 16-ны өдөр цаг агаарын нөхцөл байдлын улмаас Мөрөн, Өлгий, Увс, Эрээн чиглэлийн нислэгүүд зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цуцлагджээ. Ховд, Хайлаар, Даланзадгад чиглэлийн нислэгүүд саатсан бөгөөд цаг агаарын байдал сайжирсан тохиолдолд нислэг үйлдэх юм байна. Уншигч та 7000-1111 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж