Алдарт баритон Э.Амартүвшин “Массимо” театрт тогложээ

Хуучирсан мэдээ: 2019.06.16-нд нийтлэгдсэн

Алдарт баритон Э.Амартүвшин “Массимо” театрт тогложээ

Алдарт баритон Э.Амартүвшин “Массимо” театрт тогложээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин өчигдөр /2019.06.15/ Италийн Палермо хотын "Массимо" театрт тогложээ. Тэрбээр Италийн хөгжмийн зохиолч Ружеро Леонкаваллогийн “Pagliacci” буюу “Хэрмэл жүжигчид”  хоёр үзэгдэлт сонгодог дуурийн гол дүрийг бүтээж, эхний өдрийн тоглолтоо амжилттай дуусгасан байна.

Монголын алдарт баритон Э.Амартүвшин Италийн алдартай театрт зургадугаар сарын 15, 16, 21, 23-ны өдрүүдэд “Pagliacci” дуурьт тоглох гэнэ. Дэлхийн хамгийн томоохонд тооцогдох сонгодог урлагийн тайзнаа дуулж буй Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италид Монголоос хамгийн олон удаа уригдаж дуулсан уран бүтээлч юм.

Сонирхуулахад, Монгол Улсын дуучин Э.Амартүвшин ирэх 12 дугаар сард Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой нэг тайзнаа тоглох юм байна. Тодруулбал, ирэх 12 дугаар сарын 14,16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа Монголын алдарт баритон Э.Амартүвшин Пласидо Доминго нар Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглох гэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж