Путин Ши Жиньпиний төрсөн өдрөөр зайрмаг бэлэглэжээ | News.MN

Путин Ши Жиньпиний төрсөн өдрөөр зайрмаг бэлэглэжээ

Путин Ши Жиньпиний төрсөн өдрөөр зайрмаг бэлэглэжээ

Путин Ши Жиньпиний төрсөн өдрөөр зайрмаг бэлэглэжээ

Хятадын дарга Ши Жиньпиний 66 насны төрсөн өдөрөө Тажикистаны нийслэл Душанбед болж буй “CICA” олон улсын чуулганд оролцох үеэр буюу өчигдөр /2019.06.15/ тохиожээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн уг чуулганд оролцож буй бөгөөд Ши Жиньпинд хайрцаг дүүрэн зайрмаг болон Оросын гар урчуудын бүтээлийн дээжээс бэлэглэсэн байна.

Путин энэхүү сонирхолтой бэлгээ өгөхдөө “Ийм сайн найзтай болсондоо үргэлж баярлаж явдаг. Энэ зайрмагууд хамгийн амттай нь” хэмээн хэлжээ. Харин Ши дарга Путины бэлгийн хариуд хятад цайны цуглуулга, хөх өнгийн вааран савны хамт бэлэглэсэн аж.

Ши Жиньпинийг орос зайрмагт дуртай, ОХУ-д айлчлах бүртээ зайрмаг зооглохыг хүсдэг тухай 2016 онд хэвлэлүүд мэдээлж байв. Дашрамд дурдахад цэнхэр, Ши Жиньпиний ягаан өнгийн сарнайн чимэглэлтэй төрсөн өдрийн бялуун дээр “Хос зургаагийн тоо бол аз хийморийн бэлгэ тэмдэг” гэсэн утгатай хятад ханз бичсэн байжээ. Зургаагийн тоо нь хятадуудын хувьд маш их бэлгэдэлтэй, утга учиртай тоо билээ.

Эх сурвалж: GUARDIAN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-06-16 49.0.212.97

Пэт Мэт хоёр шиг өвгөчүүд зайрмаг долоож зөнөглөцгөөжээ.

Avatar

Мгл 2019-06-16 202.179.24.117

Мнай хойд хөршийн Нугасны муухай дэгдээхэй ийм л хөөрхөн ш дээ хөөрхөн гдг нь гоё eнн. Энэ зун Москов очиж зайрмаг иднээ.
Шижинпэн гуай ч гсн монголжуу царайтай дөлгөөн төв түвшин нүдэнд дулаан хүн ш дээ. Хожимдсон ч эгэл мгл ард хүний хувиар төрсөн өдрийн баяр хүргэж бидэнд шударга хандаж бхыг хүсьe.

Avatar

Зочин 2019-06-16 81.65.90.50

Элжигдоржийн арааны шүлс асгарчаагаадаа

Avatar

zochin 2019-06-16 49.0.212.97

Хүүк энэ мэдээг уншаад хүүхдээ "Стандарт" зайрмаганд гүйлгэсэн гэсэн

Avatar

zochin 2019-06-16 49.0.212.97

"Хар Батос" мороожин идүүлбэл таарна

Avatar

Зочин 2019-06-16 49.255.84.213

Шүтээд байдаг тэр баатар эр чинь ийм л хүн байна даа. Мөнгө хүчтэй байгаа биз. Монголчуудад бол үнэн томроно шүү дээ. Бид өөрсдөө яагаад туурга тусгаар хөгжиж болдоггүй юм бэ хуурамч эх орончид, Оросын тороолуудаа ?

Avatar

/*- 2019-06-16 49.0.212.97

Энэ Путин чинь зөнөчихсөн юм байна

Avatar

Paвcaл 2019-06-16 174.216.2.166

Америкт гологдсон, гомдсон сэтгэл нь энэ хоёрыг холбов оо хөөрхий.

Avatar

Zochin 2019-06-16 103.229.121.73

Amerikchuud bol hogiin shaaruud

Avatar

-*/ 2019-06-16 49.0.212.97

Хятад Орос хоёр бол бурхны сахиусан тэнгэрүүд үү

Avatar

Зочин 2019-06-16 27.104.129.70

Ene hoer mangas negdvel shine uieiin deg jurmiig togtooh bolno doo

Avatar

/*- 2019-06-16 49.0.212.97

Хоорондоо хэзээ ч нэгдэхгүй мөнхийн дайснууд шүү дээ

Avatar

Өнөр 2019-06-16 103.26.194.72

Мөнхийн дайснууд байгаагүй. Монгол улсын хөгжил, тусгаар тогтнол энэ 2 улсаас л хамаарна.АНУ бол жинхэнэ дайсан.

Avatar

-*/ 2019-06-16 49.0.212.97

х****а, 1959-1989 он хүртэл Зөвлөлт Хятад хоорондоо цөмийн дайн хийхэд өдөр бүр бэлэн байсан, монголд Зөвлөлтийн байлдааны 3 том дивиз байрлаж байсан, би соц-ийн үеийн хүн, чи муу ардчиллын үеийн бацаан ямар бөөсөө мэддийн

Avatar

Зочин 2019-06-16 66.181.181.48

Zairmagaa cuvaaj idej bxdaa Xi chi mongoliig avbal av av gevel tgd l unguruu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж