Хятадын дарга Ши Жиньпиний 66 насны төрсөн өдөрөө Тажикистаны нийслэл Душанбед болж буй “CICA” олон улсын чуулганд оролцох үеэр буюу өчигдөр /2019.06.15/ тохиожээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн уг чуулганд оролцож буй бөгөөд Ши Жиньпинд хайрцаг дүүрэн зайрмаг болон Оросын гар урчуудын бүтээлийн дээжээс бэлэглэсэн байна.
Путин энэхүү сонирхолтой бэлгээ өгөхдөө “Ийм сайн найзтай болсондоо үргэлж баярлаж явдаг. Энэ зайрмагууд хамгийн амттай нь” хэмээн хэлжээ. Харин Ши дарга Путины бэлгийн хариуд хятад цайны цуглуулга, хөх өнгийн вааран савны хамт бэлэглэсэн аж.
Ши Жиньпинийг орос зайрмагт дуртай, ОХУ-д айлчлах бүртээ зайрмаг зооглохыг хүсдэг тухай 2016 онд хэвлэлүүд мэдээлж байв. Дашрамд дурдахад цэнхэр, Ши Жиньпиний ягаан өнгийн сарнайн чимэглэлтэй төрсөн өдрийн бялуун дээр “Хос зургаагийн тоо бол аз хийморийн бэлгэ тэмдэг” гэсэн утгатай хятад ханз бичсэн байжээ. Зургаагийн тоо нь хятадуудын хувьд маш их бэлгэдэлтэй, утга учиртай тоо билээ.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ