Хятадад нүүрлэсэн их үерт хоёр сая гаруй хүн өртжээ | News.MN

Хятадад нүүрлэсэн их үерт хоёр сая гаруй хүн өртжээ

Хятадад нүүрлэсэн их үерт хоёр сая гаруй хүн өртжээ

Хятадад нүүрлэсэн их үерт хоёр сая гаруй хүн өртжээ

Хятадын өмнөд, зүүн өмнөд болон зүүн хэсгийн нутгаар сүүлийн бараг хагас сарын туршид усархаг бороо үргэлжлэн орж байгаа юм. Тус улсын өмнөд болон төвийн нутгаар энэ долоо хоногт хүчтэй аадар бороо орсны улмаас их хэмжээний үер бууж, 61 хүн амь үрэгдэж, 356 мянган хүнийг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.

Гамшигт үзэгдэлд Шанжао, Цзиань, Интань, Фужоу зэрэг нутгийн нийтдээ хоёр сая гаруй оршин суугч өртсөн байна.

Уг мэдэгдэлд дурдсанаар, үерийн улмаас 9300 байшин нурж, 3,71 сая га газар тариалан сүйдэж, нийт 13,35 тэрбум юанийн хохирол учирсан байна. Мөн онцгой байдлын аврагчид Хөх мөрний дээд хэсэгт оршдог Чунцин мужид 4300 гаруй хүнийг үерийн уснаас аварч Гуандун мужийн зүүн өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлжээ.

Энэ жил БНХАУ-ын хойд бүс нутагт хур тунадасны хэмжээ бага байх бол өмнөд бүс нутагт аадар борооны улмаас Шар мөрний дагуу үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгааг Хятадын Онцгой байдлын яам анхаарууллаа.

Эх сурвалж: AL JAZEERA

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
16
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-16 103.10.22.9

Хятадын их ногоон хэрэм төсөл номхон далайгаас ирэх чийгийг сорох эрчмийг сулруулсаны гай.

Avatar

Зочин 2019-06-16 43.242.243.142

Үхээд үхээд дуусахгүй энэ муухай сэтгэлтэй хужаанууд.гэхдээ л манай Улсаас Иддэг Хулгайч нараас мундаг төртэй улс л даа.

Avatar

Зочин 2019-06-16 66.87.138.45

Yanaa chinii naad hujaa setgehuig!!!!

Avatar

Иргэн 2019-06-16 64.119.19.222

Байгаль -Эхийг хайрлаж мэдэх биш хариугаа арай бага авчдээ!!!! Сануулга гэж ойлгоосой за даа ойлгохгүй баых доо!!!

Avatar

Лорд 2019-06-16 66.181.184.231

Хятадууд байгалыг маш их сүйтгэдэг болохоор Байгаль Эх хариуг нь өгч байгаа биз дээ

Avatar

zochin 2019-06-16 49.0.212.97

Хэлээд юүгхэв, Хятадууд чинь байгаль хамгаалах идэвхтэй сайн дурынхныг алан хядагч аюултай этгээд хэмээх ангилалд оруулдаг юм, худлаа давсалсан юм биш шүү, өөрсдөө тэгж бичдийн

Avatar

Зочин 2019-06-16 119.40.100.170

delhiin dulaaral gej ene dee.

Avatar

БАТ инженер 2019-06-16 119.40.103.3

Хөх мөрөн байлгүй дээ

Avatar

-*/ 2019-06-16 49.0.212.97

Аль нь шар мөрөн, аль нь цэнхэр мөрөн юм хэн мэдэхэв ямар кужаа хүн биш

Avatar

Мгл 2019-06-16 202.179.24.117

Кккк яаг үнэн х***а күн биш шар нь ч умуу хөх нь ч умуу кэн мэдхэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж