Ньюс хөтөч: “Мазала" үндэсний дээд лиг болно

Хуучирсан мэдээ: 2019.06.16-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Мазала" үндэсний дээд лиг болно

Ньюс хөтөч: “Мазала" үндэсний дээд лиг болно

Монголын хамгийн шилдэг 10 клубын шилмэл тоглогчид зургаан сарын турш хөлбөмбөг хорхойтон таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Дотоодын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай "Мазала" үндэсний дээд лиг өнөөдөр болно. 2019 оны "Мазала үндэсний дээл лиг"-т нийт 18 тойрог 110 тоглолт зохион байгуулагдах юм.

Хэзээ: 2019.06.16-нд 12:00, 15:00 цагаас

Хаана: Монголын хөлбөмбөгийн холбоо

Тасалбарын үнэ: 2000 төгрөг

ЧОЙЖИДЫГ ТЭНГЭРИЙН ОРОНД ОЧИХОД БУРХДЫН ЭЭЖ МӨРГӨЛИЙН БҮЖИГ БҮЖНЭ

"Чойжид дагины түүх" хэмээх бүтээлийг шашны гүн ухааны зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Чойжид хэмээх настай эмэгтэй өвчний улмаас үхэх болж сүнсийг нь тамын болон бурхны элч булаалдав. Тамын эзэн Эрлэг номун хаан Чойжидын сүнсийг булаан авч там руу хүмүүсийг хэрхэн нүглээсээ болж зовж байгааг мэдрүүлэхээр илгээнэ.

Чойжид бусдын нүглийг хуваалцана. Энэ хэсэгт хөгжим тамын хүйтэн, халуун хийгээд Эрлэгийн элчийн тамлал, зүдгүүрийг харуулдаг. Харин Чойжидыг тэнгэрийн оронд очиход бурхдын ээж мөргөлийн бүжиг бүжнэ. Хүмүүс сайн үйлийг хийхэд Чойжид аз жаргалыг мэдэрч чадсан тул сайн үйлийг хийх ямар чухал тухай хүмүүн төрөлхтөнд ойлгуулахаар бурхны зарлигаар буцаж эх дэлхийдээ ирнэ.

Цомнолыг Ш.Сүрэнжав бичиж, Б.Жамъяндагва дэглэн найруулж, тайз чимэглэлийг Г.Ганбаатар хийжээ. Анх 2005 оны аравдугаар сарын 29-нд тоглоход Ц.Мөнхболд удирдсан байна.

Хэзээ: 2019.06.16-ны 17:00 цагаас

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Тасалбар: 10 мянга, 15 мянга, 20 мянга

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж