“Эрдэнэт-Мандал” овоог тайж тэнгэр газрыг аргадлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт-Мандал” овоог тайж тэнгэр газрыг аргадлаа

Эрдэнэтийн овоо хэмээн Эрдэнэтчүүдийн тахин шүтдэг “Эрдэнэт-Мандал” овоог тайж тэнгэр газрыг аргадах ёслол боллоо. Тус овоог анх 1702 он буюу тэр үеийн Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Хангал чингэлийн нутагт “Хутагт ламын хийд”-ийг байгуулсан тэр цаг үеэс эхлэн Эрдэнэтэй уул хэмээн тахиж ирсэн түүхтэй.

Түүнээс хойш Эрдэнэт мандал овооны жил бүрийн тахилгыг Хутагт ламын хийдээс эрхлэн тахидаг байсан бөгөөд Адуучин ноён хутагт тахилгын сан, үан үйлийн судар номыг өөрөө зохион туурвиж байжээ. Эрдэнэт Үйлдвэр ХХК-аас тус овоог 2 жил тутамд нэг удаа тахидаг уламжлалтай. Эрдэнэт-Мандал овоо тахилгын ёслолын үеэр Жамсран сахиусын хүлэг болох ногоон халзан улаан шаргал дэлтэй морийг сэтэрлэн тахиж 3 насны хурдан морьдыг Хүрэн шандын хөндийд уралдууллаа.

Эрдэнэт-Мандал овоо тахилгын ёслолд зориулсан 3 насны хурдан морьдын уралдаанд Аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар “Эрдэнэт хүлэг” уяачдын холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтсийн албан хаагчид хяналт тавин оролцлоо.

Их насны морьдын уралдаанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалт

Морины эзэн

Аймаг сум

Морины зүс

номер

Утасны дугаар

1

Ц. Нармандах

Хөвсгөл Рашаант

Бор

013

 

2

Эрдэнэгэрэл

Сэлэнгэ Цагаан нуур

хүрэн

119

 

3

Ё. Бямбацогт

Орхон БӨ

ухаа

004

 

4

Дорилог

Сэлэнгэ Орхонтуул

Толин хээр

028

 

5

Нямдорж

Сэлэнгэ Ерөө

Бор

117

 

 

Соёолон насны морьдын уралдаанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалт

Морины эзэн

Аймаг сум

Морины зүс

номер

Утасны дугаар

1

Нямдорж

Сэлэнгэ Ерөө

Хонгор

052

 

2

Ж. Батсайхан

Орхон Бө

Хар

19

 

3

С.Мөнхбат

Орхон Бө

Шарга

108

 

4

Д. Баясгалан

Орхон Бө

Хонгор буурал

099

 

5

Д. Дэлгэрбаяр

Орхон Жаргалант

халтар

46

 

 

Шүдлэн насны морьдын уралдаанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалт

Морины эзэн

Аймаг сум

Морины зүс

номер

Утасны дугаар

1

Ууганбаяр

Сэлэнгэ Зүүнбүрэн

Тугал халтар

81

 

2

Х. Манлайбаатар

Орхон БӨ

хонгор

59

 

3

Т. Дүгэрээ

Орхон БӨ

Хонгор

60

 

4

Г . Баянжаргал

Булган Сэлэнгэ

Цадьвар

49

 

5

Алтангадас

Орхон БӨ

хонгор

73

 


 

Гэрэл зургийг Б.Цэрэнсодном @mgl_capital

Эх сурвалж: www.erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж