Атрын САА-нхан усанд автаж, Лүнд цахилгаан доголдов | News.MN

Атрын САА-нхан усанд автаж, Лүнд цахилгаан доголдов

Атрын САА-нхан усанд автаж, Лүнд цахилгаан доголдов

Атрын САА-нхан усанд автаж, Лүнд цахилгаан доголдов

Нэмэлт:

Төв аймгийн Атрын сангийн аж ахуй орчимд өнөөдөр хүчтэй аадар бороо орсноос үерт автжээ. Олон айл усанд автсан мэдээлэл байна. Мөн байшин дотор хоёр хүүхэд боогдсон байгааг Онцгой албаныхан ажиллаж эсэн мэнд гаргажээ.

Хүчтэй салхи салхилж, бороо орж байгаагийн улмаас 15:40 цагийн орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан тул Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ түр доголдоод байгаа аж. Шугамын гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж буй байна.

Аадар борооны улмаас авто зам эвдэрч, түр хугацаагаар хаалаа

Төв аймгийн Баянхангай, Лүн сумдын нутагт өнөөдөр /2019.06.15/  улсын чанартай А0301 замын 110-113 дахь км- т хүчтэй аадар бороо орж зорчих хэсэг 3 км орчим газар усан автаж тээврийн хэрэгсэл зорчиход аюултай болжээ. Иймээс тус сумаас замыг түр хугацаагаар хаагаад байгаа юм байна. Онцын шаардлагагүй бол уг замаар иргэд жолооч нарыг зорчихгүй байхыг Төв аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдрөөс эхлэн нийт нутгаар борооших төлөвтэй болохыг урьдчилан мэдээлсэн. Зарим газар хүчтэй аадар бороо орохыг ч анхааруулсан. Холын замд гарах бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, аюулгүй авто замаар дүрмээ барин зорчихыг мэргэжлийн холбогдох байгууллагууд анхаарууллаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Улаангом 2019-06-15 103.26.193.42

Одоо улаанбаатарт 2 цаг хиртэй ширүүхэн аадар ороход л улаанаар оволзоно. Ус зайлуулах шугам сүлжээ бариагүй, ус зайлуулах шугам сүлжээ барих аргагүйгээр газрыг нь жижиглэн зарсан болохоор тэр.Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?Мие хүлээхгүй, жунай хүлээхгүй, наранхүү хүлээхгүй.Тэд газар дамласан мөнөө аваад алга болсон. Монголд ийм тохиолдолд хариуцлага тооцох аргагүй байх тогтолцоог гайхамшигтайгаар бодож олсон.Хэн ч хариуцлага хүлээхгүй Мие их хурал дээр их олон байшинтай болгосон гэж хуцаж байсан

Avatar

Улаангом 2019-06-15 103.26.193.42

Энэ бол цэвэр хариуцлагагүй, хэнэггүйн гамшиг байна. Замын доогуурх ус зайлуулах хоолой, далан шуудауу хаан байна аа.Яах гэж энэ улсууд замын хажуугийн хонхор газар гэр орноо барьж байгаа юм бэ? Тэр жил айрагт бас л ийм юм болсон.Ердөө бага зэрэг устай бороо ороод хонхор газар ус нь бөөгнөхөд тэнд байсан айлын гэр мэдээж усанд автаад түүнийг тэгээд гамшиг гэж байгаа юм аа.Энэ бол хэнэггүй тэнэгийнх болохоос гамшиг биш ээ.

Avatar

нүд чих 2019-06-15 66.181.161.45

Ургамлын хөрсгүйгээс гадна,ус чийг ойрд аваагүй хөрс хатаж нягтаршаад ширүүн борооны ус шингэх завгүй урсаж үер болж байнадаа.Зөөлөн бороо хөрсөнд чийг сайн өгч үр өгөөжтэй байдаг.Сүүлийн хэдэн жил /ноднин арай дээр/бороо жинхэнэ утгаараа ороогүйдээ.

Avatar

Бэлчээр доройтсон газар үер болдог 2019-06-15 66.181.186.197

Ургамалгүй газар хөрс хатуурч борооны ус нэвчих боломжгүй болдог юм. Бэлчээр хамгаалах, малаас цөөлөхгүй бол энэ мэт аюул байнга болно. Ургамал бэлчээр сайтай газар үер болдоггүй.

Avatar

Зочин 2019-06-15 202.131.236.122

Зам нь бараг бороонд нороод эвдэрчихсэн юм биш үү

Avatar

/*- 2019-06-15 49.0.212.97

МАН-ын Жидүүчин ДамбаОчирын олон жилийн өмнө зассан зам

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-06-15 103.229.120.133

АТРЫН САНГИЙН АЖ АХУЙ АЛГА БОЛООД ГУЧИН ЖИЛ БОЛСОН ШҮҮ. СУМЫНХ НЬ НЭРЭЭР НЭРЛЭЭРЭЙ.ХОЁР БООШИГ ЧИНЬ МАНАЙ АВРАХ АЛБА ЯМАР ТОНОГ ХЭРЭГСЭЛТЭЙГ НОТОЛЖ БАЙНА ДАА. ЭНХТҮВШИН САЙДАД НЬ ЭНЭ ЗУРГИЙГ НЬ ИЛГЭЭГЭЭРЭЙ. НЭГ ЮМ БОДОЖ МАГАДГҮЙ

Avatar

Баянхангайн иргэн 2019-06-15 66.181.165.246

Тэр зураг бол аврах албаныхны зураг биш ээ ах хүү, тэр үед тэнд азаар автокран явж таараад… тэгээд байгаа нөөцөө ашиглаж хүүхдүүдийг аварсан нь тэр…

Avatar

/*- 2019-06-15 49.0.212.97

МАН-ын Жидүүчин ДамбаОчирын олон жилийн өмнө зассан зам

Avatar

Зочин 2019-06-15 150.129.141.140

Атарын санийн аж ахуй гэж байна уу.

Avatar

Зочин 2019-06-15 64.119.24.245

Иш, 7-800 саяар шар хайс авч байгаа улсын аврагчдыг хараачдээ. 2 поошиг кранд зүүгээд хүмүүсээ аврах гээд бороо шороонд зүтгэж байх гэж. Поошиг нь уначихвал яанаа яана

Avatar

/*- 2019-06-15 49.0.212.97

Ноднингийн Баян-Өлгийн үер мэт сүйрэх вий дээ

Avatar

Зочин 2019-06-15 202.9.42.209

Чааваас энэ байж байгаа байшин майшинг нь ээ сангийн аж ахуй ч гэх шиг

Avatar

Зочин 2019-06-15 203.169.49.101

УБ – т тэр үер буух эрсдэл бий юү?

Avatar

Sonnen 2019-06-15 202.126.88.132

Түр зуурын хүчтэй бороо орсон үед үер болох магадлал хамгийн өндөр хазар Улаанбаатар. Ус шингэх газаргүй, хэсэг газраар хуримтлагдаж гамшгийн нөлөөг ихэсгэнэ.

Avatar

Zochin 2019-06-15 202.21.108.239

Ter uer UB-t buuwal naadmiin talbai orchmii tsewdeg deer barigdsan undur 25 dawhruud nurah magadlal ersdel undur bgaa. Er ni 25 dawhar undur barilga us ni 2 metriin gund bdag gazar barih mash auyltaig hot tuluwlult oilgoj namhan deed tal ni 9 dawhar bolgonoor bn. Usand barilgiin suuri idegdej idegdseer tsewdeg owoih gm uer us gm tootswol mash olon mongol hunii ami nas ersdeltei l bn. Zasag iim zuiliig boliulah heregtei. Gazar ihtei manai orond tolgoi ergem sawalsan olon dawhar hereggui bmaar.

Avatar

21 2019-06-15 202.131.225.197

Boroo orohod evderdeg zam mongoloos uur gazar baihgui

Avatar

зочин 2019-06-15 49.0.212.97

Монгол байтугай ОХУ-д хүртэл тохиолддог болоод байгаа шдээ, ноднин Тувад яг ингэсэн

Avatar

жоотуу 2019-06-15 49.0.212.97

Юу юугүй борооших нээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж