Атрын САА-нхан усанд автаж, Лүнд цахилгаан доголдов

Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

Атрын САА-нхан усанд автаж, Лүнд цахилгаан доголдов

Атрын САА-нхан усанд автаж, Лүнд цахилгаан доголдов

Нэмэлт:

Төв аймгийн Атрын сангийн аж ахуй орчимд өнөөдөр хүчтэй аадар бороо орсноос үерт автжээ. Олон айл усанд автсан мэдээлэл байна. Мөн байшин дотор хоёр хүүхэд боогдсон байгааг Онцгой албаныхан ажиллаж эсэн мэнд гаргажээ.

Хүчтэй салхи салхилж, бороо орж байгаагийн улмаас 15:40 цагийн орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан тул Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ түр доголдоод байгаа аж. Шугамын гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж буй байна.

Аадар борооны улмаас авто зам эвдэрч, түр хугацаагаар хаалаа

Төв аймгийн Баянхангай, Лүн сумдын нутагт өнөөдөр /2019.06.15/  улсын чанартай А0301 замын 110-113 дахь км- т хүчтэй аадар бороо орж зорчих хэсэг 3 км орчим газар усан автаж тээврийн хэрэгсэл зорчиход аюултай болжээ. Иймээс тус сумаас замыг түр хугацаагаар хаагаад байгаа юм байна. Онцын шаардлагагүй бол уг замаар иргэд жолооч нарыг зорчихгүй байхыг Төв аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдрөөс эхлэн нийт нутгаар борооших төлөвтэй болохыг урьдчилан мэдээлсэн. Зарим газар хүчтэй аадар бороо орохыг ч анхааруулсан. Холын замд гарах бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, аюулгүй авто замаар дүрмээ барин зорчихыг мэргэжлийн холбогдох байгууллагууд анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж