Энэ зун Улаанбаатарт болох арга хэмжээнүүд

Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

Энэ зун Улаанбаатарт болох арга хэмжээнүүд

Энэ зун Улаанбаатар хотод болох сонирхолтой эвент арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг хүргэе.


ДЭЭЛТЭЙ МОНГОЛ 2019.07.10

Related image

"Дээлтэй Монгол" наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхий нийтэд таниулан сурталчлахаар жанжин Д.Сүхбаатарын талбайд жил болгоны долдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагддаг. Тус наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр болон Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, Монгол гэр, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхох боломжтой.

PLAYTIME 2019- АМЬД ХӨГЖМИЙН НААДАМ 2019.07.05-07

Playtime Festival-н зураг.

2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан тус наадам 17 дахь жилдээ болох бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Playtime наадам нь Монгол Улсад 1990-ѳѳд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хѳгжмийн шинэ дугаралт, түүний тѳлѳѳлѳл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм.

Playtime Festival 2019-н хямдралтай тасалбарын хугацаа дуусч тасалбарыг үндсэн үнээр LendMN болон www.shoppy.mn дээр худалдаалж байна.

БОГДХАН УУЛЫН ТРЭЙЛ 2019.07.28

Монгол Улсад хоёр дахь удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн Богдхан ууланд зохион байгуулагдана. Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж гүйхээс илүүтэйгээр байгалийн гоо үзэсгэлэн дунд өөрийгөө танин мэдэж, ялан дийлж замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм. Тамирчид 10,21, 64 км-ийн зайд уралдана. Мөн 10 км болон 21 км-ийн зайд хөл нүцгэн гүйлтийн тэмцээн болно.

ХУУР ХӨГЖМИЙН НААДАМ-2019.08.23-24


Монголын хамгийн том хөгжмийн наадмын нэг "XMF 2019" гурав дахь жилдээ өргөн хүрээнд ирэх наймдугаар сарын 23, 24 –ны өдрүүдэд Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Наадмын зорилго залуу нуугдмал авъяас тайзнаа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж чаддагийг харуулахаас гадна олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийг хамардгаараа онцлог юм. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагчаар MONGOL HD, Shoppy.mn, Ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк оролцож илүү дэвшилтэт шинэ техник технологийн хүчийг ашигласан мэргэжлийн тайзыг засч залуучууддаа хүргэх гэж байна.

“МОНГОЛЫН ТАЛ НУТАГ” ОЛОН УЛСЫН МАРАФОН ТЭМЦЭЭН 2019.09.08

“Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг анх 1996 онд Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анхлан санаачилж байсан түүхтэй. Монголын тал нутгаар Япон болон бусад гадаад орнуудын 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Тэмцээн Хүй долоон худагт болох бөгөөд тамирчид 3, 5, 10 км, хагас 21 км-ийн зайд уралдана.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж