“Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ны үйл ажиллагааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

“Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ны үйл ажиллагааг зогсоов

“Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ны үйл ажиллагааг зогсоов

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг  уул уурхайн “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ны үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог байна. Гэтэл энэ сарын 13-14-нд шилжих шөнө үргэлжилсэн борооны улмаас нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагдсан байна. Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоор ахлуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр очиж хяналт тавьж, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгчээ. Одоогоор хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр рүү шилжүүлэх ажил хийгдэж  буй юм.

“Баян Айраг Эксплорэйшн” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлээгүйн улмаас дээрх нөхцөл байдал үүссэн гэж үзэж мэргэжлийн хяналтын байгууллагаас үзэж байгаа юм байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сард уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн байна. Уг зөвлөмжийн есдүгээр заалтад “Хур тунадас ихтэй газрын уулын овоолгуудад зуны улиралд суулт гулсалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, болзошгүй үер, усны аюул бүхий уурхайд хаалт, хамгаалалтын арга хэмжээг урьдчилан хийж, үерийн уснаас хамгаалах суваг, далан хаалт байгуулах, үерийн урсгалыг уурхайд нэвтрүүлэхгүй арга хэмжээг авах,” тухай тодорхой дурдсан ч урьдчилсан байдлаар тус компани ТЭЗҮ-д тусгагдсан үерийн ус зайлуулах суваг шуудуу, даланг байгуулаагүй байжээ.

Үүнээс гадна нуруулдан уусгах 2, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсч нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүссэн байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид 2019 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүдийг илрүүлж Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч “Баян Айраг Эксплорэйшн” компанийн зүгээс албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй байна.

Үерийн улмаас байгаль орчинд учруулсан байж болзошгүй хохирлын хэмжээг тооцох, хөрсөнд алдагдсан байж болзошгүй химийн бодисыг саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж