Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Засгийн газарт хамтарсан МАН “шүд сугалах” ажилдаа оров бололтой. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх билээ, хамтарсан Засгийн газар байгуулагдаад ердөө зургаан сар болж байтал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг огцруулах юм болоод явчихлаа. Огцруулах үндэслэл нь их хөгийн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдээгүй тул Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг огцруулна гэдгээ өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдлээ.

С.Батболдын Засгийн газрын үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдын алба хашиж байсан тэрээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нь өнөөдөр шимтгэлээ төлж байгаа татвар төлөгчдийн өмч гэдгийг мэддэггүй юм уу, эсвэл мэдсэн хэрнээ сонгууль дөхсөн нь ийн улстөржиж, сайд огцруулах хэмжээнд хүргэсэн үү. Огцруулна л гээд зүтгэж байна.

Угтаа бол тэтгэврээ барьцаалаад банкнаас зээл авах, сар бүр хөдөлмөр эрхлээд НДШ төлөх хоёр тусдаа асуудал. НДС-гийн тогтолцоогоо боловсронгуй болгож чадахгүй төр нь даатгуулагчдаа төлөх ёстой өчнөөн тэрбум төгрөгийг яаж шийдэх нь тодорхойгүй, УИХ-ын толгойны өвчин болсон байтал дээр нь нэрмээс болгож, зээлийн хүүг бууруулахад ашиглах юм гэнэ дээ.

Ингэж шоудаж байхаар өнөөдрийн даатгуулагчийн ирээдүйд учирч болзошгүй эрсдлийг хамгаалах хууль санаачилвал дээрсэн дээ.

Бие даагчид гэж бас нэг “Түгжилүүд” бий болж… Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл бүр дээр шантааж хийгчид. Шийдлийн Засгийн газар байгуулагдаад бүтэн зургаан сар болсон тул ажлынх нь үр дүнг шаардаж эхлэх юм байх. Энэ долоо хоногоос байгууллагуудад шалгалт хийх гэсэн. Болж бүтэхгүй байна гээд л орилоод эхлэх байх даа.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж