Х.Баттулга: Цэнхэр дуулгатан дайчдаддаа амжилт хүсье | News.MN

Х.Баттулга: Цэнхэр дуулгатан дайчдаддаа амжилт хүсье

Х.Баттулга: Цэнхэр дуулгатан дайчдаддаа амжилт хүсье

Х.Баттулга: Цэнхэр дуулгатан дайчдаддаа амжилт хүсье

Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ-ын Тэнгисийн цэргийн командлалтай хамтран Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлт өнөөдөр /2019.06.15/ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Филипп Дэвидсон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд нар зэрэг албаны хүмүүс оролцлоо.

“ХААНЫ ЭРЭЛД” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцохоор ирсэн дайчид аа,

Та бүхний амрыг эрж, Монгол оронд тавтай морилохыг урья.

Энхийг сахиулах ажиллагаа нь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, энгийн ард иргэдийг хамгаалах, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт аврах, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, сэргээн босгох ажиллагаануудыг явуулахад чухал хэрэгслүүдийн нэг хэвээр байсаар байна.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улсын хувьд 2002 оноос эхлэн Зэвсэгт хүчнээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, өнөөдрийг хүртэл нийтдээ 17 мянга гаруй цэргийн алба хаагч олон улсад үүрэг гүйцэтгэжээ.

Энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилалт, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан хүнд ажил юм аа. Энхийг сахиулах бие бүрэлдэхүүн бэлтгэл сургуулилалт тогтмол хийх нь эрсдэлт нөхцөлийг гарз хохирол багатай даван туулах нөхцөл болсон үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулдаг төдийгүй хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг олон талт ач холбогдолтой юм.

Энэ удаагийн “Хааны эрэлд-2019” олон улсын сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа юм. Уламжлалт цэргийн сургууль энхийг сахиулагч Та бүхний мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Ингээд 17 дахь удаагийн Хааны эрэлд олон улсын сургуульд оролцохоор хүрэлцэн ирсэн цэнхэр дуулгатан дайчдаддаа амжилт хүсье.

Даян дэлхийд энх тайван бэхжиж, үндэстнүүд амгалан байх болтугай” гэлээ.

17 дахь удаагийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINSDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” (GPOI) хөтөлбөртэй дөрөв дэх удаагаа хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургуульд 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаагаас Бүгд Найрамдах Бенин улс, Бүгд Найрамдах Замби улс, Бүгд Найрамдах Молдова улс, Бүгд Найрамдах Руанда улс, Бүгд Найрамдах Того улс, Йорданы Хашимитын Хаант улс зэрэг 7 орон анх удаагаа оролцож байгаа юм.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-06-15 202.9.43.151

гоё байна.манай цэрэг дарга нар жавхаалаг хийморьлог бай л даа. Та нар шүү.

Avatar

эмэгтэй 2019-06-15 122.201.31.139

Монгол дарга нар хөлөө салгаж зогсдог нь яаж байгаа юм бол.Америкууд ч бас тийм атаман зогсолттой юм.Бусад нь "номхон" командтай л байх шиг.

Avatar

Зочин 2019-06-15 59.153.113.146

Энэ сургуулилт МУ ыг хоёр хөршөөсөө хараат бус, бие даасан бүрэн эрхэт тусгаар улс юм шүү гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд өндөр ач холбогдолтой цэрэг, улс төрийн маш чухал үйл ажиллагаа гэж ойлгож байна. Нэршил нь "Хааны эрэлд" зорилго нь бүр их зүгээр "энхийг дэмжих" МУ энхийг дэмжихгээд байхад хэн муухай харах билээ. Энэ хамтарсан сургуулилтыг бодож олсон улс төрч бол браво жинхэнэ бодлоготой улс төрч шүү. Лав л МАН ын пүлтүүш бодож чадахгүй, олохгүй, бүр зүүдлэх ч үгүй.

Avatar

Зочин 2019-06-15 59.153.113.146

монгол төрд төрийн бодлогын залгамж халаа байдаггүй гэж боддог гэтэл харин энэ хааны эрэлд гэж сургуулилт олон жил уламжлал болон тасралтгүй хэрэгжиж байгаа нь овоо доо. АН Ман гэлтгүй аль нам төр барихаас үл хамаарч энэ сургуулилт явагдаж л байдаг нь хаа очиж овоо шүү, баярлаж байна. Төрийн дотоод гадаад бодлого, үйл ажиллагаа болон төрийн албаны боловсон хүчин, бодлого шийдвэр нь энэ мэт тогтвортой залгамжилсан шинжтэй үргэлжилдэг байвал монгол улс хөгжинө шүү.

Avatar

Ih zuitei 2019-06-15 66.181.179.50

Ene ih zuv surguulalt gadnii shinjeech helj bailaa nadaa 2 ih gurenii dund bga jijig uls iim ym zohion baiguulana gedeg uneheer tom zuil yu ch bson 2 hursh chin tanaihruu sanaarhah bodolgui bh bno gj bilee

Avatar

Зочин 2019-06-15 176.86.152.156

Баян орны боолын ажил шүү дээ

Avatar

Зочин 2019-06-15 122.201.22.77

х** орос троллоо

Avatar

Зочин 2019-06-15 202.9.43.49

цэргүүд хөөрхөн юм

Avatar

Зочин 2019-06-15 202.9.43.49

хэ хэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж