Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хаана | News.MN

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хаана

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хаана

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хаана

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан ирэх даваа гаригаас /2019.06.17/ эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар гүйцэтгүүлэхээр болжээ.
Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаах бөгөөд 1 цэгийн зам засварын ажлын үргэлжлэх урт 2-3 км байна. Иймд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.
Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Улаанбаатар хот доторх буюу Баруун турууны орчмын иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
Харин орон нутгийн чиглэлд буюу “Дархан-Уул, Сэлэнгэ” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явна.
“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг зөвлөж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-15 124.158.126.141

н**ш гэж. энэ замаа хаах хэрэггүй юм байгаа ш дээ. хажуугаар нь шинэ замаа л тавих хэрэгтэй юм байгаа юм. хамаг л гол экспорт импорт транзит ачаанууд нь одоо яах юм болж байнаа

Avatar

Зочин 2019-06-15 27.123.213.62

Зам засах нэрээр зам хаагаад дараа жилийн сонгуулийнхаа санхүүжилтийг бэлдэж байна даа

Avatar

sdff 2019-06-15 194.85.203.155

Малнууд одоо л замаа засч эхлэж. байна уу

Avatar

ЛООХОЙ 2019-06-15 64.119.20.86

МАН УНЭНДЭЭ АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГГУЙГ БИД ЭНЭ 4 ЖИЛД ХАНГАЛТТАЙ ХАРЛАА. ЯЛАНГУЯА ЗАМЫН АЖИЛ ТЭГ НОЙЛ ЮМ. АН ХАЖУУД НЬ АЖИЛ ХИЙДЭГ ЮМ БАЙНА. ЯМАР Ч ТЭНЭГ ХУН ЭХЛЭЭД ШИНЭ ЗАМАА ТАВЬЧМААР ЮМ ТЭНЭГ ХУРЭЛСУХЭЭ

Avatar

Зочин 2019-06-15 150.129.141.182

Зуны сар 6 биш!, тал нь дуусч байхад одоо л ажил эхлэж байдаг яацан дүүрчихсэн нус нь сууж байдаг байнаа. Аль 1 сард л хийнэ гэдгээ яриад байсан. 4сард ажлаа эртхэн эхлэхэд яадаг юм

Avatar

Зочин 2019-06-15 43.250.126.13

Гоё

Avatar

Щоу 2019-06-15 49.0.212.97

Зүгээр л Хүүкийн нам засгийн 20 оны сонгуулиар оноо алдахгүйн тулд хийж буй щоу

Avatar

Зочин 2019-06-15 66.181.161.80

Илжирсэн толгойтой дуракууд хажуугаар нь шинэ зам барих боломж ѳчнѳѳн байгаа даа Ингэж зам хааж боодог улс гэж хаана байнаа.Идэж уусан хѳрѳнгѳѳр зэрэгцүүлээд хэдэн ч зам барих байлаа …

Avatar

Зочин 2019-06-15 202.9.42.147

хааж яах юм бэ. Шинэ замаа хажуугаар нь тавиач. Тэгээд 2 замтай болно. Нэг нь эвдэрвэл нөгөөгөөр нь явна.

Avatar

n**** gj 2019-06-15 66.181.190.39

Huuchin zam ni baidgaaraa l bj bmaar bn.hajuugaar ni shineer barih hetegtei shuu…hulgaichuudaa

Avatar

21 2019-06-15 202.131.225.197

Zugeer shine zam bariachei hajuugaar n pisdaa mungu zohih gej uhen hataj bainaa

Avatar

хахаха 2019-06-15 49.0.212.97

Мянгуужингийн там

Avatar

zochin 2019-06-15 202.70.42.131

trassa eer gazraar tavij boldoggvi l ym baih daa

Avatar

Эрдэнэ 2019-06-15 150.129.143.126

Дөнгөж өчигдөр Дарханаас ирэхэд ямар ч бэлтгэл ажил хийгдээгүй байна лээ. Нэг ч машин техник харагдахгүй байсан даа. Энэ жил ч энэ зам бүтэхгүй байхаа.

Avatar

Зочин 2019-06-15 27.123.213.62

Зам засах нэрээр зам хаагаад дараа жилийн сонгуулийнхаа санхүүжилтийг бэлдэж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж