Улсын наадамд 10-аас дээш шөвгөрсөн бөхчүүд

Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

Улсын наадамд 10-аас дээш шөвгөрсөн бөхчүүд

Улсын наадамд 10-аас дээш шөвгөрсөн бөхчүүд

Ардын хувьсгалаас хойш улсын баяр наадамд албан бус мэдээгээр аварга 23, арслан 52, гарьд 12, улсын заан 150 орчим, улсын харцага 46, улсын начин нэлээд их тоогоор төрөн гарсан. Лавтай мэдэгдэж буйгаар 21 аймаг, Улаанбаатар хотоос нийтдээ 400 гаруй улсын цолтон төрсөн гэж үзэх нь бий. Эдгээр бөхчүүдээс ердөө 39 бөх улсын наадмын дэвжээн дээр 10-аас дээш удаа шөвгөрсөн байдаг ажээ. Ингэж бодохоор улсын наадамд шөвгөрнө, тэр дундаа 10-аас дээш удаа шөвгөрнө гэдэг тийм ч амаргүй даваа бололтой.

Аварга цолтой бөхчүүдээс Дархан аварга, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх хамгийн олон буюу 27 удаа, улсын арслан цолтой бөхчүүдээс МУГТ У.Мижиддорж 17 удаа, улсын гарьдуудаас Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нар тус бүр 10, улсын заан цолтонуудаас Д.Долгорсүрэн, Д.Мягмар нар тус бүртээ 11 удаа шөвгөрсөн байна.

  1. Дархан аварга Хорлоогийн БАЯНМӨНХ – 27 удаа
  2. Дархан аварга Дарийн ДАМДИН – 23 удаа
  3. Дархан аварга Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ – 22 удаа
  4. Дархан аварга Жигжидийн МӨНХБАТ – 21 удаа
  5. Дархан аварга Бадамдоигийн ТҮВДЭНДОРЖ – 17 удаа
  6. Улсын аварга Одвогийн БАЛЖИННЯМ – 17 удаа
  7. Улсын арслан Уламбаярын МИЖИДДОРЖ – 17 удаа
  8. Дархан аварга Шаравын БАТСУУРЬ – 15 удаа
  9. Дархан аварга Дашдоржийн ЦЭРЭНТОГТОХ – 15 удаа
  10. Улсын арслан Өлзийсайханы ЭРДЭНЭ-ОЧИР – 15 удаа
  11. Дархан аварга Гэлэгжамцын ӨСӨХБАЯР – 14 удаа
  12. Улсын аварга Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР – 14 удаа
  13. Улсын арслан Мядагийн МӨНГӨН – 14 удаа
  14. Улсын арслан Пүрэвийн ДАГВАСҮРЭН – 14 удаа
  15. Улсын арслан Лувсанчимэдийн СОСОРБАРАМ – 13 удаа
  16. Улсын аварга Жамсрангийн ЦЭВЭЭНРАВДАН – 12 удаа
  17. Улсын арслан Өлзийтийн ЧҮЛТЭМСҮРЭН – 12 удаа
  18. Улсын арслан Сүнрэвийн САМДАНЖИГМЭД – 12 удаа
  19. Улсын арслан Дуламжавын МӨНХ-ЭРДЭНЭ – 12 удаа
  20. Дархан аварга Агваансамдангийн СҮХБАТ – 11 удаа
  21. Даян аварга Нацагийн ЖАМЪЯН – 11 удаа
  22. Даян аварга Сэрээтэрийн ЦЭРЭН – 11 удаа
  23. Улсын аварга Чойжилын БЭЭЖИН – 11 удаа
  24. Улсын аварга Дагвацэрэнгийн ХАДБААТАР – 11 удаа
  25. Улсын арслан Маамын ЛХАГВА – 11 удаа
  26. Улсын арслан Гялдангийн ЦООДОЛ – 11 удаа
  27. Улсын арслан Цэрэннадмидын БАДАМСЭРЭЭЖИД – 11 удаа
  28. Улсын арслан Батжаргалын ГАНБАТ – 11 удаа
  29. Улсын заан Донровын ДОЛГОРСҮРЭН – 11 удаа
  30. Улсын заан Дасрангийн МЯГМАР – 11 удаа
  31. Даян аварга Цэдэндоржийн ЧИМЭД-ОЧИР – 10 удаа
  32. Улсын арслан Жалбуугийн ЧОЙЖИЛСҮРЭН – 10 удаа
  33. Улсын арслан Далайн ЖАМЦ – 10 удаа
  34. Улсын арслан Гомбо-Аюушийн ДЭМҮҮЛ – 10 удаа
  35. Улсын арслан Жамбалын ХАЙДАВ – 10 удаа
  36. Улсын арслан Хадбаатарын МӨНХБААТАР – 10 удаа
  37. Улсын гарьд Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ – 10 удаа
  38. Улсын гарьд Баянмөнхийн ГАНТОГТОХ – 10 удаа

Улсын заан Зэвэгийн ДҮВЧИН – 10 удаа

Б.БАДАМДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
9
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж