Махны үнэ буурсангүй | News.MN

Махны үнэ буурсангүй

Махны үнэ буурсангүй

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр 2019 оны зургадугаар сарын эхний II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10458 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11727 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 14 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ 48 төгрөгөөр өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 113 төгрөгөөр өсөж, харин хонины цул махны үнэ 4 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.

Харин хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.9 хувиар буурч 1044 төгрөгөөр, байцай 3.3 хувиар буурч 2468 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-15 182.160.1.223

yun buurah naadam boloh gej baina geed malchid ni hurtel malaa uniig ni usguud zarj baina iim untei maltai ym bol malchidad tatwar noogduulaach

Avatar

Зочин 2019-06-15 202.126.88.166

Улааныг устга

Avatar

/*- 2019-06-15 49.0.212.97

Улаан, Нямдорж, Сарангэрэл, Цогтбаатар, Нямдорж, Цэрэнбат нарыг зайлуулаад Хүүк өөрөө намын даргаа Мие-д буцааж өгөхгүй бол 2020 онд Энхбаярын намын шизотой балай юмнууд олонхи болно

Avatar

Зочин 2019-06-15 173.255.254.42

Мах болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ ханш, дундаж тарифыг бичихдээ тэдэн мянга тэдэн зуу гээд бүхэл тоогоор бичиж байвал уншихад их амар байнаа. Бутархай дүнтэй мөнгөний тоо бичихээр уншихад их ядаргаатай, уншмааргүй санагдаад байх юм. Энэ мэдээг чинь жирийн иргэд л уншина шүү дээ. Тийм их нарийвчлалаар яадаг юм бэ. Ямар статистикийн байгууллагад тайлагнах гэж байгаа биш. 10,500 төг гэж бичихэд уншихад амар байна. 10,550 гэж бичихэд л харахаас дургүй хүрээд байна. Тавьтийн орон ч хэрэггүй.

Avatar

,ш₮,о 2019-06-15 202.179.26.14

Хятад руу мах гаргахгүй байгаа шүү дээ. 2 сар бараг болж байна. Махны үнэ буухгүй л байсаар

Avatar

хахаха 2019-06-15 49.0.212.97

Хүүкийн нам засгийн байж байгаа царай нь энэ, түй, нохой долоо, одоо та нар ингээд энхрий хайрт Хүүкийнхээ нам засгийн өмөөрөөд пон пон гэл дээ!

Avatar

иргэд олон түмэн 2019-06-15 103.57.93.237

Хамаг мал махаа хятадын мэдэлд өгсөн гээ биздээ,одоо байталаа амьдаар нь тууж хятадруу гаргаж байгаа гэлцэх болж,хятад нөхдөөс мах гуйж идэхдээ тулах нь дээ?эрх барьж байгаа намын мэргэн бодлого,ар өврийн хаалга авилгаар төрд шургалсан луйварчдын хийж байгаа ажил,төрд их цэвэрлэгээ явуулаж сайн ариутгал хийхгүй бол болохгүйлдээ,Жар гаран сая малтай гуравхан сая хүнтэй улсын байж байгаа царайг,хэлэх ч үг алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж