Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурсангүй

Махны үнэ буурсангүй

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр 2019 оны зургадугаар сарын эхний II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10458 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11727 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 14 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ 48 төгрөгөөр өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 113 төгрөгөөр өсөж, харин хонины цул махны үнэ 4 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.

Харин хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.9 хувиар буурч 1044 төгрөгөөр, байцай 3.3 хувиар буурч 2468 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж