Хөлбөмбөгийн Өмнөд Америк тивийн АШТ тэмцээн буюу Копа Америка тэмцээн эхэлж байна. Өнөөдөр хөшгөө нээж буй Копа Америка тэмцээн нь ирэх сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд Бразил улсын 5 хотын 6 цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ удаагийн тэмцээнд Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн холбооны гишүүнчлэл бүхий 10 улс дээр нэмэгдээд урилгаар Япон болон Катарын шигшээ багууд оролцож байна.
Копа Америка тэмцээний 8 удаагийн аварга Бразилын шигшээ баг Сан-Пауло хотын “Estadio do Morumbi” цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн тоглолтоо Боливын шигшээ багтай хийж 3-0 харьцаатай хожив. Тус тоглолтонд Ф.Коунтиньо дубль хийсэн бол сэлгээгээр талбайд орж ирсэн Эвертон нэг гоол оруулснаар Бразилын шигшээ баг эхний ялалтаа авчээ.
Холбоотой мэдээ