Тавдугаар сард 196 ихэр хүүхэд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

Тавдугаар сард 196 ихэр хүүхэд мэндэлжээ

Тавдугаар сард 196 ихэр хүүхэд мэндэлжээ

Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд 2019 оны тавдугаар сард 6742 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3492 нь эрэгтэй, 3250 нь эмэгтэй, 196 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3400 грамм, дундаж өндөр 51 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.3 хувь нь 20 хүртэлх насны, 92.1 хувь нь 20-39 насны, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Амаржсан эхчүүдийн 2.1 хувь нь боловсролгүй, 5.2 хувь нь бага, 14.4 хувь нь суурь, 38.8 хувь нь бүрэн дунд, 4.8 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 33.9 хувь нь дипломын болон бакалаврын, 0.8 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна.

Амаржсан эхчүүдийн 53.7 хувь нь гэрлэсэн, 44.9 хувь нь гэрлээгүй, 1.3 хувь гэрлэлтээ цуцлуулсан байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж