Хүүхдээ хазсан эцгийг хорих 409-р анги руу шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хазсан эцгийг хорих 409-р анги руу шилжүүлжээ

Хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ төрсөн эцэг нь хазаж, тамлан зовоосон хэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан. Уг үйл явдал гуравдугаар сарын 21-нд болсон бөгөөд энэ тухай дуудлага хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ-д ирснээр мэдээлэл олон нийтэд ил болж байсан билээ. Ээжийг нь байхгүй хойгуур өөрийнхөө төрсөн хүүхдүүдийг ийнхүү тамлан зовоосон эцэг гуравдугаар сарын 25-наас хойш цагдан хорих 461 дүгээр ангид нийт дөрвөн сарын хугацаанд саатуулагдаж долоодугаар сарын 25-нд өдөр суллагдсан юм. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдөр энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн шүүх шүүж, хэрэгтэнд 3.6 жилийн ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, түүнд Эрүүгийн хуулийн 100.1 буюу байнгын тарчлаан зовоосон, 181.2.1 танхайн зүйл ангиар тус ялыг оноосон байна.

Харин саяхнаас хүүхдүүдээ тамласан хэрэгтэнг Цагдан хорих 461-р ангиас эмэгтэйчүүдийн хорих руу шилжүүллээ гэсэн мэдээллийг зарим мэдээллийн сайтууд цацаад байсан юм. Харин дээрх мэдээллийг Шүүхийн шийдвэрийн ерөнхий газар үгүйсгэж, сэжигтэнг хорих 409-р анги руу шилжүүлсэн тухай мэдээллээ.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж