НӨАТ-ын урамшууллын 2019 оны зургадугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш /2019.06.16/ Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.
Иргэн та 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр /2019.06.15/ 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлоос 50 саяын нэг азтан тодрулах юм.
Онцолход, өнгөрсөн тавдугаар сард НӨАТ-ын урамшууллын азтаныг тодруулахад бүртгүүлсэн 26,199,742 баримт хамрагдсанаас:
50 сая төгрөгийн 1
5 сая төгрөгийн 24
1 сая төгрөгийн 230
100 мянган төгрөгийн 2327
30 мянган төгрөгийн 23659 баримт тохиролд таарч, нийт 26,241 иргэн азтан болсон юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ