700 саяын өртөгтэй хашлага салхины ая даалгүй унажээ

Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

700 саяын өртөгтэй хашлага салхины ая даалгүй унажээ

700 саяын өртөгтэй хашлага салхины ая даалгүй унажээ

Улаанбаатар хотын төв зам болон Энхтайвны гүүр дагуух авто замаар шар өнгөтэй төмөр хашлага байршуулаад удаагүй байгаа. Гэвч уг хашлага нь урьд шөнийн салхины ая даалгүй унажээ. Зарим тулгуур баганыг авто замтай холбож боосон хэсэг хугарснаас ийн унасан аж. Энэ янзаар бол Улаанбаатар хотод салхи гарах бүрийд нийслэлийн Тохижилт үйлчилгээний албаныхан уг хашлагыг засаж сэлбэн, өргөж босгодог ажил нэмэгдэх янзтай.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 4850 ширхэг хашлагыг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон нь хэт үнэтэй байна гэсэн шүүмжлэл дагуулж байсан юм.

Монголын зохион бүтээгчдийн холбооноос энэ асуудлаар мэдээлэл хийхдээ “Хэрэв хотын удирдлагууд энэ асуудлаар дотоодын үйлдвэрлэгчдээ хандсан бол гурав дахин бага үнэ буюу 200 сая төгрөгөөр үйлдвэрлэх бүрэн боломжтой байсан. Татвар төлөгчдийн мөнгөөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй гадны орнуудыг баяжуулж байгаа нь хууль бус хэрэг. Иймээс татварын мөнгийг үрэн таран хийж буй энэ үйлдлийг зогсоон хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна" гэж мэдэгдэж байсан удаатай.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн инженер Л.Эрдэнэхүү Монголдоо хямд үнээр хийж болохоор байтал гадаадаас өндөр үнээр хашлага авсан нь хууль зөрчсөн хэрэг. Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооноос энэхүү шар хашааг 200 сая төгрөгийн өртгөөр хийх боломжтой гэсэн судалгаа гаргасан.

Мөн тус хашлагыг гадаадаас импортолж авсан явдал нь:
– Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.1, 10.2, 13.3
– Төрийн албаны тухай хуулийн 3.1.1, 5.1, 7.1.1, 7.1.6, 7.1.7, 37, 37.1.3
– Төсвийн тухай хуулийн 5.1.4, 6.5.4
– Шилэн дансны тухай хуулийн 1.1, 2.1 зэрэг заалтуудыг зөрчсөн гэж Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдэгдсэн юм.

 

Гэрэл зургийг  Battsetseg фэйсбүүк хаягнаас 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж