“Аль-Каидад” ойр “Аль-Мурабитун” гэх террорист бүлэглэлийн лидер Мохтар Бельмохтарыг Америкийн Зэвсэгт хүчний агаарын цохилтоор устгасан тухай Reuters мэдээлэв.
“Ливийн засгийн газар, улсынхаа зүүн хэсэгт АНУ-ын явуулсан байлдааны ажиллагааны явцад террорист Бельмохтарыг устгасныг мэдээлж байна” хэмээн эрх баригчдийн мэдэгдэлд өгүүлжээ.
Үүнээс тодорхой мэдээлэл байхгүй гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Эйлин Лайнес хэлэв. Үүнээс өмнө, Америкийн нисэх хүчин Ливийн террористуудын байрлалд цохилт хийсэн гэж мэдээлсэн байв. Харин хоёр жилийн өмнө Чадын ерөнхийлөгч мэдэгдэхдээ Мохтар Бельмохтар өөрийгөө дэлбэлсэн гэж байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР