Маршал Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” кино бүтээнэ | News.MN

Маршал Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” кино бүтээнэ

Маршал Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” кино бүтээнэ

Маршал Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” кино бүтээнэ

Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсон билээ. Тус киноны тухайд Ю.Цэдэнбал агсныг  ХХ зуунд амьдарч байсан их удирдагч  хэмээн онцлон харуулах зорилготой гэнэ. Киноны уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалтаа хийх бөгөөд Ю.Цэдэнбал агсны дүрийг гурван уран бүтээлч бүтээхээр шалгарчээ.

Тодруулбал, Ю.Цэдэнбал агсны бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулахаар болжээ.

Харин Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор сонгогдсон байна. А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болжээ. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээнэ.

Киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг  киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллаж байгаа бол киноны түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж. Киноны зураг авалтын үндсэн ажил энэ сараас эхлэх бөгөөд энэ ондоо багтаан үзэгчдэд хүргэнэ хэмээн төлөвлөж байгаа ажээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
84
ТэнэглэлТэнэглэл
31
БурууБуруу
14
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-06-15 49.0.212.97

ОХУ 1992 онд коммунизмыг үндсэн хуулиндаа хориглосон, мөн ерөнхийлөгч Ельциний үед хуучин Зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр аливаа цэрэг улс төрийн эвсэл байгуулахыг хориглосон, тэгэхээр улаан хятадтай сүжирхээд нэг их холдож чадахгүй

Avatar

Хрушёв 2019-06-15 66.181.187.208

Болимоор юм жинхэнэ утсан хүүхэлдэй.. Гэр орондоо мэдэлгүй эхнэрийн үгээр явсан насан эцэстлээ өөрийн толгойгүй явсан дүйнгэ монгол эрийн сонгомол дүр..

Avatar

вв 2019-06-15 49.0.212.97

82 онд тасраад ордны 00-д өмдөндөө юу яацан байсныг нь.. Тэгэхээр энэ төслөө одоо болио

Avatar

Даваасүрэн гэж хэн бэ? 2019-06-15 64.119.16.124

Дожоодоржийн зээ дүү, Миеэгомбын Энхболдын төрөл садан хэмээн бусдыг далайлгаж ирсэн, "улаан хамгаалагч", "Ю.Цэдэнбал хэлмэгдээгүй, уучлалт гуйх шаардлагагүй" хэмээн ил цагаан доромжилж явдаг, "Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбал Академи"-ийг МАН-гас НАМ-ын М.Энхболд, Ч.Хүрэлбаатар нараар айлган сүрдүүлсээр бүр "үүсгэн байгуулагч" нь болж даварсан М.Даваасүрэн гэгч гагнуурчин "түүхийн зөвлөх"-өөр ажиллаад, Монгол төрийн буурал зүтгэлтний тухай түүхэн кино хийнэ гэдэг ч аятайхан сонсогдохгүй байна.

Avatar

ЗОЧИН 2019-06-15 202.126.88.151

Иргэдээ өнгөрсөн нийгмээ битгий муулцгаа!!! Тэр үед манай улсаас олон сая хүнтэй бусад соц орнууд хүртэл оросын ҮЗЭЛ СУРТАЛ ЗААВАРААР л явдаг байсан цаг үе шүү! Харин Агуу өөрчилөн байгуулалтаар л өнөөгийн ил тод байдал чөлөөт нийгэм бий болсон билээ

Avatar

зочин 2019-06-15 49.0.212.97

Худлаа магтаад л байх юм. Сайнтай, муутай л хүн байх. Үнэхээр бодит кино хийх гэж байгаа юм бол Монголыг ЗХУ-ын 16 дахь БНУ болгох гээд явж байсныг, хүмүүсийг "сэхээтний төөрөгдөл" гэж хэлмэгдүүлж байсныг, Увсынхны тойрон хүрээлэл бий болгосон гээд асуудлуудыг нь мөн оруулаарай даа. Худлаа нэг их тэнгэрийн хүн байсан юм шиг л юм яриад байх юм.

Avatar

Энхээ 2019-06-15 103.26.195.234

Эсэргүүцэж байна. Халуун итгэл цөхөрсөн хар дарсан зүүд шиг аймшигт он жилүүдийг битгий дахин сануулаач гуйя.

Avatar

Hh 2019-06-15 66.181.161.91

2iig avch uldehiin tuld 1 g hayhaas uur arggui bolson tsagt ulsaa batlgaajuun hugjuulehiin tuluu zutegsen udirdach

Avatar

Польш улс нохойтой 4 танк киногоо хориглосон 2019-06-15 122.201.22.77

Польш улс залуу үеийн тархийг хордуулахгүй гэж коммунист үзэл суртлын бүх киног хориглож шинэ кинонуудыг бүтээж байхад Монголд эсрэгээр коммунизм сурталчилсан кино бүтээж солиороод байхийн

Avatar

иргэн 2019-06-15 49.0.212.97

Болгарчууд "Километр бүрд" киногоо дотооддоо хуулиар хориглочихсон байтал манайх 1995 онд сурагчдын амралтанд зориулан "Километр бүрд"-ийг гаргаж байтал Болгарын элчин эсэргүүцлийн ноот бичиг ирүүлж байсан түүхтэй

Avatar

Зочин 2019-06-15 202.21.109.53

Оросууд тавьсан, татаад авсан. Өөр юм байхгүй. Монголын ард түмний буянг хангалттай хүртсэн хүн, гүйцээ

Avatar

-*/ 2019-06-15 49.0.212.97

Цэдэнбалын орос авгай нь байнга л тугалын мах иднэ гээд нялх тугал нядлуулдаг байлаа, ер нь авгайг нь монголчууд үздэггүй байсийн, манай аавын үеийнхэн 70-80-аад оны үед "ажаа мама" хэмээн нууц хоч өгдөг байсан.

Avatar

Lavlaa 2019-06-15 103.229.122.45

Dojoodorj muugaar Sergei bichleg khiisen kharin ch sain zuil bolj bilee Uchir ni ard tumen Bal dargiin Moskwa d kherkhen khoridoj baigaag ni khartsgaasan yum daa Tegeed ch ter barimt tuukhen chukhal barimt bolson baikh

Avatar

Зочин 2019-06-15 64.119.25.252

ene hun ard tumeneesee seterhii zuu hulgai hiigeegui umhii anuusuud jinhen hulgaich nar baijee

Avatar

Зочин 2019-06-15 64.119.16.181

Herev hhlgai hiisen bol ah nart aluulah baisan baihaa

Avatar

Зочин 2019-06-15 202.9.42.187

АН-ынхан Цэдэнбалыг мөн их гутааж амьдад нь баривчилж хорих тухай ярьж байсан түүх хуучраагүй. Ямар ч байсан Монголчуудыг европын соёлтой болгоход насаа зориулсан хүн. Өөртөө юу ч аваагүй. Одоогийн манай тэрбумтан УИХ-ын гишүүд урьд нь сайд дарга байсан нөхөд үүнд итгэхгүй ядаж л уул уурхайн 5-10 лицензтэй, дансандаа 10 сая доллартай байсан байлгүй дээ гэж бодож байгаа. Одоо чинь төрийн алба хашиж ойгүй баяждаг болжээ

Avatar

Цэцгээ 2019-06-15 103.212.116.220

Чойбалсан Цэдэнбал нар өнөөгийн монголын удирдагч нар шиг улсаа худалдаж улсын өмчөө хулгайлаагүйг хүмүүс мэднэ

Avatar

Ыи 2019-06-15 103.26.195.234

За даа худалдаагүй эсвэл худалдсан гэхэд ч хаашаа юм… Ганцхан жишээ, Эрдэнэтийг энэ улсад ямар ч ашиггүй байх нөхцлөөр гэрээлж СССР т өгсөн байсан. ХХ зууны төгсгөлд шинэ Орос оронтой гэрээлж 51:49 хувилбарт сая нэг юм хүрсэн шүү. Туйлшрах дэмии л дээ.

Avatar

Зочин 2019-06-15 103.57.95.82

Ямар ч гэсэн хоёр их гүрний хооронд оршиж, тэдний тоглоомын бөмбөг болж байсан бяцхан монголын аугаа удирдагч нар бол Маршал Х.Чойбалсан, маршал Ю.Цэдэнбал өнар мөн билээ. Улс төрийн маш ухаалаг бодлогоор ажиллаж байсан тул хоцрогдлоос гаргаж чадсан.Гадаадынхны үнэлснээр жижиг Монголын том удирдагч байжээ.Тэр үед одоогийн луйварчид байсан бол Монгол сөнөх байлаа. Ялангуяа АН нэртэй гэмт хэргийн бүлэглэл одоо ч Монголыг удаа дараа дампууруулсныг ард түмэн мартах болоогүй байна

Avatar

Зочин 2019-06-15 103.57.93.113

Энэ Төмөрбаатар гэдэг хүн шагналаа буцаагаад л шоудаад байсан одоо дахиад л жүжиглэж тоглох гэж бга юмуу даа. Дараа нь дахиад болилоо гэж шоудах байхдаа ямар ч 2 нүүртэй хошин шог вэ? Дүрнд тоглосон бол сайн муу ч худлаа нялзрай царайлах хэрэг.бхысан юмуу Ичиж амьдраасай

Avatar

зочин 2019-06-15 150.129.140.67

Эхнэрийн хамт КГБ-ын тавиул. Тэглээ гээд алдаад асгачихсан юм алга. Япон, Хятадтай сөргөөцөлдсөн зөвлөлтүүд монголыг хэзээ савраасаа тавихгүй байсан. Зөвлөлтүүд Монголыг цэрэг дайны түшиц гэдэг утгаар нь ашиглаж байсан. ЭЗ-ийн ач холбогдол нь шалихгүй. Эрдэнэт, уран гээд хэдхэн чиглэлд эз-ийн хонжоо харж байсан.

Avatar

Zochin 2019-06-15 122.201.22.172

Huniig yasiig n dundartal zarchaad usiig n tsaital muuldag n mongol hunii zan yumda. Tiim bolhoor uursduu yaduu. Muusain yumnuud.

Avatar

Zochin 2019-06-15 122.201.22.172

Chi bitii erguut, ene hunii avchirsan erdenet uildver unuudur hurtel monholchuudiig tejeej bna. Getel suuliin ueiin Tsedenbal guaig muulaachid baiguulsan zuiliig n tasdan idej utsgah deeree tulaad bna. Mun ch ih yalgaa bgam shu.

Avatar

Зочин 2019-06-15 103.229.122.111

Мэдээж юу гэж мартах вэ? Сайнаар уу? Муугаар нь уу ?

Avatar

Зочин 2019-06-15 122.201.22.20

Кино хийх шаардлага байнауу даа .Олон түмэн хүний зовлон,цус,нөжийг яах бн ?

Avatar

Monkhbold 2019-06-15 66.181.185.174

Юу гэсэн vг вэ? Олон тvмэнд дурсамжтай мен бас сургамжтай. Залуу vедээ сургамжтай шvv дээ

Avatar

МАРТААГҮЙ... 2019-06-15 202.126.88.43

Төмөрбаатар гэдэг хүн чинь Цэдэнбалын өгсөн гавьяат ..төрийн шагналийг буцааж байна татгалзаж байна гээд 91 он орчим шуугиулсан даа…

Avatar

Zochin 2019-06-15 123.193.37.165

Tiim yum bol ene kinond toglohoosoo ichdeggui yum baih da.

Avatar

Иргэн 2019-06-15 64.119.18.78

Мөнхбатад баяр хүргье. Зөв зүйтэй юм хийж байна.

Avatar

зочин 2019-06-15 103.212.117.122

Монгол хэл соёлын төлөө зүтгэсэн Ринчин багш, Чойням, Төмөрочир баялаг, газар шороогоо хамгаалж тэмцсэн Аварзэд, Лоохууз гээд олон эх орончдыг матаж муулан бүүрэлхэж гэр бүлээр нь өлж хөөн алж хядаж байсан гайг нь хэн мартах ёстой юм. Хамгийн гол нь монголын төлөө зүтгэсэн бүгдийг гутаан матаж амьдардаг долоогч нарыг дэвшүүлж харийхны төлөө зүтгэдэж эх орончдоо матаж амьдардаг бүхэл бүтэн хүн сүргийг бий болгож тэр нь одоо ч үргэлжлэн улс орныг гутаан дордуулж байна. Ийм гайг мартуулах гэж байна

Avatar

Зочин 2019-06-15 202.179.26.159

Коммунизмаа сурталчлах гэж байна Мөнгөтэй МАН-ынхан. Дахин сонгогдох санаатай.

Avatar

Иргэн 2019-06-15 66.181.182.23

Өө за за нөгөө МАНы ямагт магтсан киночин баагий хийх юм б.а. Сонгуулийн өмнө нялх хүүхдүүдийн тархи угаах нь ээ.

Avatar

Зочин 2019-06-15 66.181.191.252

Монголыг Орост нэгтгэх гээд 3 удаа өргөдөл өгч байсаныгн нь үнэнээр нь гаргаасай

Avatar

Зочин 2019-06-15 66.181.161.15

tsedenbal ugch bgaagui gedeg shuu

Avatar

Бигэр 2019-06-15 202.9.42.141

Энэ хүнийг тахин шүтээд байгаа хүмүүс өөрийн гэсэн ухаан мэдрэлгүй юм байна. Эдний аав ээж ах дүүс нь өөрсдийн ажил хөдөлмөрийн үр шимээр амьдарч үзээгүй, Цэдэнбалаар тэжээлгэж байжээ дээ янз нь. Ж.Мөнхбат гэж яруу найрагч соц нийгэмд чаа гэх ямаа туу гэх нохойтой байж үзсэн болов уу. Гэтэл одоо хорвоо даахгүй хөрөнгөтэй болсон биз дээ. ЗҮГЭЭР ИРЭХ СОНГУУЛИЙН ШОУ.

Avatar

Зочин 2019-06-15 202.126.88.184

Tsedenbaliin ued havchigdaj bsan 1-rt Erliizuud 2-rt ugsaa garal undurtei noyodiin udmiihan Tsedenbaliig asar ih uzen yaddag shig bnlee. Erliizuud mongold heden 10 myangaaraa bga.

Avatar

Э№ 2019-06-15 49.0.212.97

Их юм бүтээсэн нь ганц Цэдэнбалын гавьяа ч гэх шиг, заавал Цэдэнбал биш өөр хэн нэгэн ИксИгрег байсан ч хийх ёстой бүтээн байгуулалт реформ явдгаараа л явна, учир нь Зөвлөлтүүд өөрийн дагуул орноо яр тэмбүүтэй, харанхуй мунхаг, бичиг үсэггүй, орон гэр, ажил амьдрал, эдийн засаггүй, өөд нь татахгүй хаяваас зөвлөлтийн соц & ком-ын нэр хүнд шавар балчигт хутгагдана биздээ

Avatar

Зочин 2019-06-15 66.181.185.14

По моему Л.И.Брежнев скончался не в 1983 году а в 1982 году . Во вторых не Кондрапов а Андропов .Ю.В .

Avatar

Зочин 2019-06-15 202.9.43.182

Хомосоветикусууд үхэж дуусах болоогүй юу?

Avatar

Зочин 2019-06-15 124.158.92.16

Монголыг ЗХУ-ын 16 дахь бүгд найрамдах улс болгох гээд явж байсан, "сэхээтний төөрөгдөл" гээд хэлмэгдүүлж байсан, төрсөн нутгаа ЗУХ-д өгсөн, Увсынхан голдуу явцуу тойрон хүрээлэл бий болгосон, авгайгаа төрийн хэрэгт хутгалдуулсан гээд МАРТАЖ БОЛОХГҮЙ зөндөө зүйл бас байгаа байх шүү. Сайнтай, муутай л хүн байх. Худлаа битгий энхий цагаан тагтаа, тэнгэрийн хүн байсан юм шиг гаргаарай даа.

Avatar

Зочин 2019-06-15 202.179.26.159

Тэнгэрийн амьтан болгож гаргана. МАН-ын санхүүжилттэй кино шүү дээ.

Avatar

Зочин 2019-06-15 202.126.89.136

lol

Avatar

Иргэн 2019-06-15 43.242.243.105

Тэр үеийн МАХН , одоогийн Ардын нам , Ю.Цэдэнбал даргыг 1990-ээд онд Намаасаа хөөж бүх гавъяа шагналыг нь хураан үнэхээр хуншгүй загнасан даа Монголын төрд насаараа зүтгэсэн энэ дарга Москвад , хөгшнийхөө хамт амьдралынхаа сүүлчийн жилүүдийг тун хэүүхэн өнгөрөөсөн гэдэг юм билээ Тэр үеийн МАХНам , шинчлэгдсэн нам болон харагдах гэж Ардчилсан хүчнүүдийн шахалтанд орж хоногоо хүлээн байсан Ю.Цэдэнбал даргыг жертв-д оруулан Намаасаа хөөж балайтсаныг нь "ТҮҮХ БАС МАРТАХГҮЙ" шүү Ардын нам аа

Avatar

Э№ 2019-06-15 49.0.212.97

Худлаа, бүр 1983 онд Зөвлөлтүүд өөрсдөө Цэдэнбалыг авч хаяад оронд нь Намсрай гээчийг тавих төлөвлөгөөтэй байж байтал Брежнев үхэж Кондрапов орлож байгаад Горбачев гарч ирээд өөрчлөн байгуулалт гарч ирэн соц&ком дэглэм нурсан, 90 онд дожоодорж Цэдэнбалыг сурвалжилж яриа авч байсныг соц-ийн үеийнхэн бид тодхон санаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж