Их хэмжээний хөлдсөн шар айргийг устгалд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

Их хэмжээний хөлдсөн шар айргийг устгалд оруулжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Улаанбаатар хот дахь гүний гаалийн бүсэд ажиллаж буй мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын байнгын хяналт шалгалтаар он гарсаар 63 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу 44 аж ахуйн нэгж, 19 иргэнд 46.050.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч барагдуулжээ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦАД ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮДЭЭС ДУРДВАЛ:
•Материал импекс дэх гүний гаалийн хяналтын бүсээр “Некст женерэйшн хеалт” ХХК-ийн импортолсон “Аменорм” нэрийн 50400 ширхэг, 62.7 кг, 12960000 төгрөгийн үнэ бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ХАБҮЛ лабораторид шинжлүүлэхэд хөгц мөөгөнцөр, агаартан бактерийн тоо хэвийн хэмжээнээс их гарсан.  

•Туушин дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Алтан торх рус” ХХК-ийн импортолсон Реддс, Эсса хоёр нэрийн шар айраг стандарт хангаагүй хөлдсөн тул 3440 хайрцаг, 72880 ширхэг, 64.697.000 төгрөгийн шар айргийг устгалд орууллаа. 

•Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас “Энто” ХХК-ийн WDFU3019163 тоот чингэлгээр импортолсон “Уранитин” нэрийн 3.7 тн, 202185 ш, 140.056.200 төгрөгний үнэ бүхий 10 мл-ийн савлагаатай уусмал эм нь тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдсөн байсныг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуул шийтгэвэрийн арга хэмжээ авч, улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж, гаалийн горимоор устгасан. “Энто” ХХК-ийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр борлуулсан хууль бус орлого болох 360.000 төгрөгийг улсын төсөвт орууллаа.

• “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Юу И Ди” ХХК-ийн АНУ-аас импортолсон 9.2 тн хатаасан жимс, цагаан будаанд хяналт шалгалт хийхэд импортын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэвэр ногдуулж, хуурамч бичиг баримтын асуудлыг шалгуулж шийдвэрлүүлэхээр НЦГ-т албан тоот хүргүүллээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж